АНУ-ын Флорида мужид “Icarus Florida Ultrafest USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал ганцаараа өрсөлдсөн. Б.Буджаргал эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар түрүүллээ.
Энэ нь түүний дэлхийн хэмжээнд зохиогдсон Олон өдрийн гүйлтэд түрүүлсэн тав дахь тэмцээн байлаа. Хэдийгээр энэ удаа “Гүйлтийн Бурхан” Янис Куросын дэлхийн рекордыг эвдэж чадаагүй ч Б.Буджаргал тус тэмцээний рекорд амжилт болох 770 км-ийг 17 км-ээр ахиуллаа. Гүйлтийн Бурханы рекорд түүний хувьд дараагийн даваа, өөрийгөө эрчлэх нэгэн зорилго болон үлдэж байна.
Тэмцээний тухайд товчхон хэлэхэд, Нью-Йорк болон Азийн тэмцээнүүдийн зам тэгш байдаг бол Флоридагийн уралдааны зам өгсүүр, уруутай, ёстой тамирчин хүний жинхэнэ шандсыг сорьсон зам байлаа. Өгсөхөд ядралт их, уруудахад үрэлттэй байдаг тул манай тамирчин энэ удаагийн тэмцээнд хөлийн хагаралт, цэврүү гурав дахин их байлаа гэж хэлж байсан юм.
Олон өдрийн гүйлтийн тэмцээн бол тамирчин хүний тэсвэр хатуужил, хүч чадлаас гадна сэтгэлийн тэнхээг шалгадаг тэмцээн билээ. Олимпын марафоны 42 км зайд гүйхэд 80 хувь нь булчин шөрмөс, 20 хувь нь сэтгэл зүй хэрэгтэй байдаг бол олон өдрийн гүйлт эсрэгээрээ 80 хувь нь сэтгэл зүй, 20 хувь нь биеийн хүч байдаг байна. Б.Буджаргалын хэт холын зай буюу олон өдрийн гүйлтийн тэмцээний тав дахь түрүү ганц түүний амжилт, баяр биш монголчууд бидний амжилт, бахархал юм. Б.Буджаргал дэлхий дахинд монгол хүний тэсвэр хатуужил, хүч чадал, оюун санааг сурталчилж, таниуллаа. Цар тахлын өнөө үед гэгээлэг мэдээгээр монголчуудаа баярлуулж, дархлааг нь дэмжиж байгаа тамирчиндаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.
Б.Буджаргалын амжилтууд
Тэрээр Өмнөговь аймагт төрсөн. Олон өдрийн хэт холын гүйлтээр дэлхийд 5 удаа түрүүлсэн. Гүйлтийн спортоор 20 гаруй жил, хэт холын зайн гүйлтээр 10 жил хичээллэж байна.
2013 онд Улаанбаатарт болсон 24 цагийн гүйлтэд 180 км зайг туулж түрүүлэн, Монгол улсын рекорд амжилтыг шинэчилсэн.
2014 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 6 өдрийн гүйлтэд 485 км-ийг туулж 5-р байр
2015 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо явагдсан 10 өдрийн гүйлтэд 780 км амжилтаар 10-р байр
2016 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон тэмцээний 10 өдрийн гүйлтэд 970 км туулж, 4-р байр
2017 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж, 1-р байр
2018 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотын 10 өдрийн гүйлтэд 1304 км гүйж, 1-р байр
2018 оны 12-р сард АНУ-ын Аризона мужид болсон зургаан өдрийн марафонд 787 км гүйж, 1-р байр.
2019 оны 5-р сард АНУ-ын Нью-Йорк хотын 10 өдрийн гүйлтэд 1222 км гүйж 1-р байр
2019 оны 8-р сард болсон АНУ-ын Милуоки хотноо 6 өдрийн гүйлтэд 784 км гүйж 5-р байр
2019 оны 11-р сард Хятад улсын Шямин хотноо болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн тэмцээнд 834 км гүйж, 1-р байр
2020 оны 9-р сард Тайландад болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд 125 км замыг туулж, 1-р байрыг тус тус эзэлжээ.
“Fort Lauderdale Florida USA 6” тэмцээний хөшигний ард
Флоридагийн тэмцээнд орох манай тамирчны бэлтгэл өнгөрсөн жил эхэлсэн гэж хэлэхэд болно. Учир нь энэ удаагийн тэмцээнд тэр Гүйлтийн Бурхан хэмээх Австралийн тамирчин Янис Курос 2005 онд зургаан өдөр, зургаан шөнө 1035 км гүйсэн амжилтыг эвдэх зорилго тавиад байлаа. 2019 оны есдүгээр сард тэр Тайландад дөрвөн тэмцээнд оролцож, бүгдэд нь медаль авсан юм. Тиймээс энэ оны эхээр бэлтгэл сургуулилт хийхээр Тайланд улсыг зорьсон боловч цар тахлын улмаас зарим тэмцээн нь цуцлагдан, хөл хорионд орж, тус улсад олон сар саатсан. Харь газар мөнгө төгрөг, идэх хоол, хонох байр гэж багагүй бэрхшээл туулсны эцэст АНУ-д очсон. Санхүү, сэтгэл зүйн олон асуудал тулгарч байсан ч даван туулж, Флоридагийн тэмцээндээ амжилттай оролцлоо.
Флоридагийн тэмцээнд амжилтыг арагш нь татсан нэг зүйл бол шинэ сандаал байлаа. Манай тамирчин урьд нь дандаа пүүзтэй гүйдэг, өдөрт нэгийг хэрэглэдэг байсан ч энэ удаад гадаадын мэргэжилтний зөвлөгөөгөөр сандаалтай уралдаж туршсан нь бүтэлтэй болсонгүй. Хөл нь маш их хагарч, цэврүүтсэн нь шинэ сандаалтай холбоотой байлаа.
Урьд өмнө бор зүрхээрээ хэнд ч зарлалгүй яваад уралдаад ирдэг байсан Б.Буджаргалын хувьд энэ удаагийн тэмцээний нэгэн онцлог нь тэмцээнд явахаас эхлээд олон нийтийн сүлжээгээр өдөр бүр байнга мэдээ нь гарч байсан явдал байв.
Үнэхээр Б.Буджаргал “Явлаа, уралдлаа” гээд л хүрээд ирдэг байсан, Төр нь ч тоож үздэггүй, хүмүүс ч ямар их бэрхшээл туулж, аварга болдгийг нь ойлгодоггүй байсан. Харин энэ удаад Монголын Хэт холын зайн гүйлтийн холбоо, тамирчны өөрийнх нь хүсэлтээр “Эрхэт Монгол” групп хэвлэлийн албыг хариуцан ажилласан. ТВ8 Телевиз, Зиндаа цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр хэт холын зайн гүйлт гэж юу болох, тамирчин маань юуны төлөө гүйж байгаа, хэрхэн уралддагийг монголчууддаа хүргэж, харуулж чадлаа. Тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Буджаргалтай утсаар холбогдож, амжилт хүссэн. Энэ нь зургаан өдрийн энэ уралдааны нэгэн онцлох хуудас байлаа.
Тэмцээнд явахдаа Б.Буджаргал тэр үед зав зайтай байгаа хэн нэг найзаа дагуулаад явдаг, мэргэжлийн эмч, массажчин, туслахгүй байсан бол харин энэ удаад АНУ дахь монголчууд тун сайн баг болж, хамтран ажилласан. Чикагогоос Н.Аюур, Б.Цацрал, Д.Энхмаа, М.Марта, Лос Анжелосоос Б.Чанцалням нар хүрэлцэн ирж тамирчныхаа арын албыг хариуцан ажилласан. Та бүхэндээ баярлалаа.
Хэт холын зайн гүйлт гэж юу вэ?
Хэт холын зайн гүйлтийг олон улсад ультрамарафон, супермарафон зэргээр нэрлэдэг. Энэ төрөлд уламжлалт 42 км 195 метрийн марафоноос хол зайн бүх гүйлт хамаардаг. Тэмцээнийг Олон улсын ультра марафоны холбооноос (International Association of Ultrarunners) зохион байгуулдаг. Энэ холбооноос 50 км, 100 км, олон өдрийн гүйлтийн дэлхийн аваргын тэмцээнийг явуулдаг бөгөөд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос хүлээн зөвшөөрсөн байдаг.
Хэт холын зайн гүйлтийг хоёр төрлөөр зохион байгуулдаг. Нэг нь тодорхой зайнд уралдах, нөгөө нь тогтсон хугацаанд уралдах.
Тодорхой зайнд уралдахад 50 км, 100 км, 50 миль, 100 миль гэсэн үндсэн зайд хамгийн богино хугацаанд барианд орсон тамирчин түрүүлдэг. 100 км-ийн зайн рекорд амжилтыг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо албан ёсоор бүртгэнэ.
Харин тогтсон хугацааны уралдаанд 6, 12, 24 цаг болон 3 өдөр, 6 өдөр, 10 хоногт хэн олон км зам туулсан нь түрүүлдэг. Олон хоногийн уралдаанд тамирчин амрах, унтах нь чөлөөтэй бөгөөд цэнгэлдэхэд, эсвэл задгай талбайд явагддаг. Сүүлийн жилүүдэд Ази тивд олон уралдаан тэмцээн явагддаг болсон байна. Тайвань, Япон, БНСУ энэ төрлийн ДАШТ-ийг хүлээн авч байлаа.
Зургаан өдрийн гүйлт бол холын зайн гүйлтийн хамгийн сонирхолтой төрөл гэгддэг.
1870-аад оны үед үүссэн энэ гүйлтийн төрөл тухайн үедээ ард иргэдийн сонирхлыг ихэд татаж, 1877 оны тэмцээнийг 70 мянган хүн үзэж байсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Тэр үед Ням гарагийн мөргөлөөс хоцрохгүйн тулд уралдааныг Даваа гарагийн шөнө эхэлж, Бямба гарагийн үдэш дуусгадаг байв. 1879 онд анхны ДАШТ зохион байгуулагдаж, 16 тамирчин оролцсон аж. 20-р зуунд хэсэг мартагдсаны эцэст 1980 оноос 6 өдрийн гүйлт дахин сэргэсэн түүхтэй. Энэ төрөлд дэлхийн рекордыг Австралийн Янис Курос 1036,851 км, эмэгтэйчүүдэд Шинэ Зеландын Сандра Барвик 883,631 км-ийн амжилтаар эзэмшиж байна.
Хэт холын зайн гүйлтийг Бясалгалын гүйлт гэж нэрлэдэг. Нэг үгээр хэлэхэд оюун санаагаараа гүйдэг гэж хэлэхэд болно. Зургаан хоног, зургаан шөнө элдвийг эргэцүүлэн гүйж, өөрийгөө ялан дийлдэг. Бие махбодын хүч чадал 5,10, 20 км гүйгээд дуусдаг бол үүнээс цааш замаа яаж туулах вэ гэдгийг тамирчин сэтгэл зүйгээрээ л удирддаг. Юу бодох, сэтгэхээс амжилт, үзүүлэлт шалтгаална гэсэн үг. Тиймээс л хэт холын зай, олон өдрийн гүйлтийг цэвэр сэтгэл зүйн спорт гэж мэргэжилтнүүд тодорхойлдог байна.
Талархал
Ямар ч тэмцээнд оролцоход ивээн тэтгэгч, дэмжигч хэрэгтэй. Хэт холын зайн гүйлтийн спорт зардал тун өндөр. Б.Буджаргалыг энэ удаагийн тэмцээнд маш олон албан байгууллага, хувь хүн дэмжжээ.
Ц.Шаравжамц даргатай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны хамт олон АНУ-д тэмцээнд оролцох боломжоор ханган, замын зардлаар дэмжсэн юм.
Мөн Монголын хэт холын зайн гүйлтийн холбооны тэргүүн Д.Цэрэндуламыг дурдахгүй бол болохгүй.
“Эрхэт Монгол” медиа групп, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Өмнөговь аймаг, “Хөх Монгол” принтинг ХХК, “Алтан үеийнхэн” ТББ, “MCR Mongolia runners” групп, Manchester дахь монголчуудын холбоо, Manchesterийн гүйгч ээжүүдийн групп, Florida мужийн монголчуудын холбоо, “Оргилд гүйгч” ТББ.
Цаашдын зорилго
Б.Буджаргалын цаашдын зорилго тодорхой. Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхий дахинд харуулсаар, эх орноо сурталчилсаар байх нь мэдээж. 2017 онд анх дэлхийд түрүүлснийхээ дараа тэр “Дэлхийн аварга болох зорилгоо биелүүлчихээд ямар ч хүсэл, мөрөөдөлгүй болсон мэт санагдаж байсан. Харин дэлхийн рекорд гэдэг шинэ зорилго гарч ирснээр дахин гүйж эхэлсэн” гэж ярьж байв. Тэгэхээр түүний зорилго бол 10 хоногийн гүйлтийн тэмцээний 1551 км, 5000 км-ын зайн уралдааны 40 хоног, 16 цаг гэсэн дэлхийн рекорд амжилтыг эвдэж, Монголын нэр дээр бүртгүүлэх. Гэхдээ хамгийн гол буюу ойрын зорилго нь 6 өдөр, 6 шөнийн тэмцээнд “Гүйлтийн бурхан” гэгддэг Янос Куросын 15 жилийн өмнө тогтоосон амжилтыг эвдэж, Гиннесийн номд Монголынхоо нэрийг мөнхлөх юм. Энэ рекордыг шинэчлэхээр Б.Буджаргал 2019, 2020 онд хоёр дайралт хийлээ. Тун ойртлоо. Тэмцээнд байнга хамт байх, судалгаа, шинжилгээ хийх мэргэжлийн багтай бол рекорд тогтоох нь дөхөөд л байна. Хэзээ нэгэн өдөр Монголын хүү Б.Буджаргал хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшинэ гэдэг огтхон ч эргэлзээгүй.
Сэтгэгдэл ( 39 )
Delhiin avarga gej buruu bicheed baina. Esvel zoriud uu
Баяр хүргье, талархалаа өргөе! Та бүхэнд. Тамирчнаа дэмжиж уралдаанд амжилт гаргасанд .
Сугир эрдэнэ гэж спорт мэддэггүй хүн үү эсхүл мандахбаярынхаа шахалтаар ард түмний тархийг угаагаад бну
Буджаргал 38тай, 2т орсон нь 66 тай. Бясалгалын гүйлт. Дэлхийн аварга биш. Уралдаан ч биш. Тиймээс бусад хүмүүс бясалгал хийгээд унтаад идээд бодоод гүйдэг номлогчийн гүйлт шүү дээ. Монголдоо ч ганцаараа 6 өдөр гүйж бясалгал хийж болно\n
Баяр хүргэе мундаг байн ерөхийлэгч гавьяа шагналаа өгөх байхаа янз бүрийн муу муухай юм бичдэг атаархагчид болио өөрсдөө чадахгүй байж их муу хүмүүс л ингэж бичиж байгаа даа
Байгаа бүхнийг сөргөөр хардаг, бусдыг яаж муухайгаар хэлж, доромжилж байгаа хүмүүсийг багтаах орон зайгүй болно шүү. Өөрсдийгөө нэг харчаарай. Монголоос минь ийм хүмүүс цэвэрлэгдээд өгөөсэй. Нэг км ч гүйж чадахгүй ам нь ертөнцөөс том болцон хүмүүс энерги нь там, бирд, адгуус болтлоо унацан байгаагаа ухаарах болтугай
THA гэхээр Тайландаас оролцсон юм биш үү\n
Goe goe ireh songuulihaa tuluu!!!
Ene umssun aztai shaahai bas hagas usgiitei shvv .Harhaas holiin tsaind bvtehgvi yasan ih tevjeev dee.Hol gvihed bitegii hel oirhon yavagn umssunch bvtehgvi hul holgoh uym bna.Myndag tevcheeretei er hvn uym daa .Dahiad iim uym bvv umsuurei.Enenii ornd hagas get ni deer uym bna.
Элэнцэгний дэлхийн аварга. Наад ламын нэрэмжит бясалгалд чинь ихэнх хүмүүс нь алхаж оролцдын гэсэн. Баахан хөгшчүүлтэй уралдчаад өөрийгөө дэлхийн аварга гэж хуцхаа боль ац минь.
Amerik ulsin 1 mujid bilson temtseen, gadaadad iim temtseen mash ih boldog, eniig damjuulj bui ene hun yum unsh med sur, humuysd buruu oilgolt ugch delhiin awarga meteer oilguulah ni buruu. Gehde Budjargaliin amjilt zutgeliig buruutgaagui shu tand ulam ih amjilt husie.
эрүүл энх аз жаргал хүсье
Чингис хааны одонг ийм л хүн зүүх ёстой.багабаньд мэт нь биш.
Буджаргал минь өөрөө л тэр амжилтуудыг эзэмшиж Гиннесийн номд оруул. Монголыг дурдах хэрэггүй. Монгол муу бүхний манлай болчоод сайн нэр хүнддээд байна.
За чи ийм юм бичиж хордож шардаж суухаасаа ичихгүй байна уу ? ЧАМД хэлэхэд Энэ тэмцээн маш том тэмцээн энэнд зөвхөн биеийн бэлтгэлээс гадна асар их сэтгэл санаа оюун ухаанаа шавхаж уралддаг тэмцээн шүү ... бас ямарч мөнгөн шагнал байхгүй шүүдээ ... нэг нэгнийгээ дэмжиж туслая хайрлая нягтарч амьдарцгаая монгол хүмүүсээ ...дэлхий биднийг харж суугаа шүү ЮМЫГ ТОМ ЗУРГААР Н ХАРЖ СУРЦГААЯ БИД АУГАА ӨВӨГ ДЭЭДСИЙН ХОЙЧ ҮР УДАМ МУУ ЯВАХ МУУХАЙ БАЙХ ЭРХГҮЙ ... ШҮҮ МОНГОЛЧУУДАА .. ХАЙРЛАЯ НЭГ НЭГИЙГЭЭ .♡♡♡♡♡♡
60-70 насныхантай уралддаг дэлхийн аварга? Албан ёсны вэб сайт link байна уу? ОУ-ын ултра марафоны холбооны тэмцээний хуваарьт вэб сайт дээр нь байдаг юм уу, тэр ходбооноос албан ёсны мэдээ гардаг уу? Ард түмэн, төр засгаа ерөнхийлөгчтэйгээ хуураад элдэв цол тэмдэг авчихвал найзыгаа нэгмөсөн алсан хэрэг болнош дээ
Bayar hurgey Mash ih hatuujil tewcneer setgel zuin hat shaardsan ni medeej Mongoloo delhiid gargaj yawaa tamircnindaa ulam ih amjilt husey.
Монголчууд минь ээ зөв ойлгооч. Энэ бол тэмцээн биш шүү дээ.
Болсон болоогүй бөх шагнадаг байж дэлхийн аварга тамирчинаа өмнөговийхон шагначихаасай билээ.
Б.Буджаргал дэлхий дахинд монгол хүний тэсвэр хатуужил, хүч чадал, оюун санааг сурталчилж, таниуллаа.
Зүгээр л Шри Чинмойн нэрэмжит сонирхогчдын гүйлт гээд үнэнийг нь бичээч дээ. Тэгээд 30-н хэдтэй залуу дандаа 60, 70 насныхантай уралдсаныг нь бас бич л дээ\n
АГУУ АГУУ АГУУ
Хөдөлмөр халамж үйлчилгээний газар гэж авлига хууль бусын уурхай байнаа. Төрөөс мөнгө яаж хулгайлах уу гэдэг даргатай. ЗД бадамсүрэн аль эртнээс ххүг ын дарга мөнхгэрэл гэгч нууц амрагтайгаа амралт сувилалын газар нээсэн нэртэй улсаас мөнгө санхүүжилтыг нь хэдэн зуун саяар нь идэж байна. Ажил албан тушаалаа ашиглаж олсон ард иргэдийн судалгаагаар мөнгө олдог, сонгуульд ашигладаг хууль бус бүхнийг хийж байна. Хүүхдийн зуун мянга юу ч биш ээ !!!! Халамжийн дарга нар нь ингэж асар ихээр нь хэдэн зуун саяар нь тэрбумаар нь идчээд ! Халамж тусламж хавтгайрчлаа гэж хуцахаа боль. !!!
Монголын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн гэнээ. Тэр метр гүйж чадах бол уу. Пост оруулсанын уншаарай.
Наанаа үлд . Дэлхийн хэмжээний амжилт гаргасан хүн тийм эрхтэй байдагюм . Монголд цаашид хэцүү болно. Ирээдүйгээ бод. Амжилтаа сайжруулах нь дээр. 100-н жилд 1 удаа тохиолдох амжилт. \n
хоёрдугаар байранд 66 настай өвгөн орсон бөйна лээ 38 настай юм арай илүү байсан өвөө эмээ нар шогшсон бна лээ тархи угаахаа болио
Баяр хүргэе, улам их амжилт ерөөе. Амжилт, хичээл зүтгэлээр чинь бахархаж, мөн их баярлалаа.
Баяр хүргэе. Ерөнхийлөгч маань нэг юм бодох байлгүй. Мундаг шүү.
Дэлхийн аварга болж байгаа юмуу? Баяр хүргэе
Цувдай болсон барилдагчдад байр жип бэлэглээд байдаг. Дэлхийн хэмжээний энэ тамирчиндаа байр бэлэглээрэй дарга нар аа!!!
Byryy huuruduh um..ene n ANU giin Florida myjid sar bur shaham zohiogddog marathon guiltiin temceen...uin delhii vee...byraad bhiin
Budiin ard chiangmai Thailand gesen ni oilgosongui.
60тай ах 5 дугаар байр\n70тай өвгөн 10 дугаар байрт орсон юм бишүү? Хэхэхэ
Баяр хүргэе . Бас их баярлалаа .. төр засаг ... тэр их одон медаль гардуулаад улс тойроод тэнээд байдаг амьтан энэ хүнд нэг шагнал өгмөөр юм . ... эсвэл тэрийг нь авахад танил тал бас мөнгө төлдөг гэж үнэн байхаа . Тэлхийг тамаглаад явахад харахгүй сохорсон бол ядаж сонсож байгаа байлгүй .... Хаантан ....
Manai hunii ard jagsaaltan deer uin chingmai Thailand ve.
Manai hunii ard jagsaaltan deer uin chingmai Thailand ve.
Монгол гэдэг нэрийг бүх газар ТОМООР бичнэ.
Баяр хүргэе. Баруун аймаг гүйгээд орчихсон байна ш дээ. Үнэхээр их тэсвэр тэвчээр, эр хүч юмаа.
Баяр хүргэе. Баруун аймаг гүйгээд орчихсон байна ш дээ. Үнэхээр их тэсвэр тэвчээр, эр хүч юмаа.