Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл башё болгоны дараа хуралддаг уламжлалтай. 11 дүгээр сарын тэмцээний дараа зөвлөл Токио хотын Кокүгиканд хуралдаж, өнгөрсөн башёг авч хэлэлцлээ.
Ёкозүнагийн зөвлөл хоёр башё дараалан зодоглоогүй Хакүхо, Какүрюү нарт санал нэгтэй анхааруулга өгөхөөр шийдвэрлэлээ. Ёкозүнагийн зөвлөлөөс ёкозүнад 3 шийтгэл оноодог дүрэмтэй. Зодог тайлахыг сануулах, анхааруулах, урам зориг өгөх гэсэн 3 шийтгэл бий. Үүнээс хамгийн хөнгөн нь "урам зориг" өгөх. Энэ шийтгэл аваргад ямар нэг үүрэг, даалгавар өгөөгүй ч зодог тайлахад ойрхон байна шүү гэж ойлгуулдаг шийтгэл. Нэр нь “урам зориг хайрлах” гэсэн сайхан нэр боловч утга нь маш хатуу шийтгэл юм. Найман тэмцээн дараалан оролцоогүй Кисэносатод гэкирэй буюу "урам зориг өгөх" гэсэн шийтгэл оноож байсан бол энэ удаад манай хоёр аваргад илүү хүнд шийтгэл өгсөн гэсэн үг юм. Зөвлөлөөс аваргуудад энэ шийдвэрийг танилцуулахыг холбооны тэргүүн Хаккакүд даалгалаа.
Зөвлөлийн тэргүүн Яно Хиронори “Есдүгээр сарын тэмцээний дараа манай зөвлөлийн гишүүдээс тэдэнд шийтгэл оноох санал гарч байсан. Аваргууд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж, анхааруулга өгөхөөр боллоо. Тэд жилд болдог бүх тэмцээний ихэнхэд нь барилдсангүй. Хэт их өнжиж байна. Кисэносатогоос хатуу шийтгэл оноолоо гэж хэлэх, шүүмжлэх хүн гарах байх. Кисэносато ёкозүна цолтой 12 башё болохдоо 10 башёд өнжсөн, эсвэл голоос нь гарсан байдаг. Зодоглоогүй башё 4 байгаа. Сайн барилдаж чадаагүй ч Кисэ тэмцээнд оролцоод байдаг байсан. Эхний өдрүүдэд ялагдаад гарах нь их байсан ч сүмо сонирхогчид ядаж түүний хичээж байгааг харж чаддаг байсан. Харьцуулах боломжгүй зүйл. Нэгдүгээр сард хоёр аваргыг харж, зодог тайлахыг сануулах эсэхээ шийднэ. Зодог тайл гэж хүчээр шахахгүй, эцсийн эцэст ёкозүна өөрөө л шийдэх эрхтэй. Гэхдээ бөх сонирхогчид аваргагүй башё уйтгартай, сонирхолгүй байна гэж хэлж байгааг тэд ойлгож, үүрэг, хариуцлагаа ухамсарлах ёстой. Ёкозүнагүй башё ийм олон байж таарахгүй. Нэгдүгээр сард амжилтгүй барилдах, эсвэл өнжвөл зодог тайлна гэсэн бодолтой байх хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 24 )
ЭХ орноо эргэлзэх юмгүй сольсон та нарт Эзэн богдын шийтгэл ирж дээ. Гэмтэж бэртээгүй дээрээ зодог тайлсан дээр.Бөхчүүд та нарын тархи сэтгэлгээ хаа ч байсан ижил юм байна Орчин цагийн.бөхчүүдээ гэж\n\n\n \n
Хоёр аварга биеэ хангалттай оторлов. Одоо нэрээ хагас унасан дээр больсон нь дээр
Манай хоёр короно-гоос айгаад л барилдахгүй байгаа биз! Монголчууд ч бас л муу санаатай шүү дээ!
Японууд японоо яах нь бидэнд юуны хамаа байхав.
Японы сумо барилдааныг хөгжүүлнэ, сумогийн төлөө энэ биеэ зориулна, сумо бол Миний амь, амьдрал , амьсгал минь гээд эх орон , элгэн садан, эцэг эх, өвөг дээдсээ орхиод явсан хүмүүсийг яаж байгаа юм бэ Сумогийн холбоо
Шахаж байна новшнууд
Шахаж байна новшнууд
2 урвагчыг зодог тайлуулаад хөөж явуулаа.Монголд хэрэггүй шүү.Урвагчид монголчууд угаас дургүй.
manaih ch geh shig japanii irgen boloo bizdee.
Бэртэл гэмтэл гайгүй дээрээ боличихоо хэдэн жил ч гэсэн япон самганууд дээрээ оцгонохоо бод
Нэг хоёр түрүүлээд зодог тайлж болноо
2 уулаа шууд зэрэг зодог тайлчих... Хийдгээ хийлээ боллоо баярлалаа... Гөлөг болоод байх шаардлага юу байна... Өөрсдийг нь харая л даа... Манай залуус ахиад гараад л ирнэ шд
Хуцаад байлгүй тэр ерөнхий сайдынхаа хэлснээр жилд 4-н башотой болго.Бөхчүүд ч гэсэн хүн гэдэгийг ойлгох хэрэгтэй.Ямар үзэгчидийг цэнгүүлэх албатай сармагчин эсвэл гладиатор биш!!!
Эх орноо орхиод Японы иргэн болоод явчихсан хүмүүс яасан ч яахав дээ харин одоо гайгүй барилдаж байгаа хэдэн сумочдоо сайн барилдаасай гэж хүсэх байна
Манай аваргууд барлдихгүй байсан ч японд аварга мөддөө төрөхгүй жигд сайн бөх байхгүй башё болгонд өөр бүх түрүүлээд л байна. Энэ үнэн шүү сумо нь жинхэнэ утгаараа сонирхолгүй болнно\n
Usiig ni uuval ysiig ni dagana gej...
deerlhvvlsen ym baihgui .
muu dambijaa tsaraitai banidaa umuuruurd biten jil barilduulaagui baij gulugnuud chini
Чанга юмаа бас л одоо тэгээд унаж тусаад барилдаад байждээ.
Ингэж гадаадуудад дээрэлхүүлж байхаар монгол орондоо тус нэмэр болсон дээрдээ
Manaid bol mash udaan shuukhd ni biz haha
ёкозүнагийн зөвлөлийн үг ямар ч нөлөөгүй
Манай 2 зэрэг зодог тайлбал яасан юм. Тэгвэл өөр шийдвэр гарах бол уу
shan shudarga yum daa, manaid bol burhan mini iim yum hiivel ali ch salbart galav yuleh met bolno doo\n\n