Жүдо: Мастерс тэмцээн 1-р сард Катарт болно

2020 оны 11 сарын 24

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2021 оны анхны тэмцээнийхээ хуваарийг зарлалаа. Шилдэг жүдочдын Мастерс тэмцээн нэгдүгээр сарын 11-13-нд Катарт явагдана. Энэ тэмцээнд жин тус бүрийн шилдэг 36 бөх оролцох юм.

Жингийн чансааг 12 дугаар сарын 20-нд Африкийн АШТ өндөрлөсний дараа гаргана.

IJF холбооны тэргүүн Мариус Визер цар тахлын байдал гэнэт муудвал тэмцээнийн цуцлах болно, хэвийн тохиолдолд зохион байгуулах болно гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top