Мэргэжлийн сүмо бөхийн 11 дугаар сарын тэмцээн озэки Такакэйшёогийн 2 дахь түрүүгээр өндөрлөсөн билээ. 2018 оны Кюүшюү башёд түрүүлснээсээ хойш 2 жилийн дараа дахин түрүүлж байгаа нь энэ юм.
Озэки цол хүртсэнээсээ хойш анх удаа Эзэн хааны цом хүртсэн түүнийг Сүмогийн холбооноос тун их үнэлж магтсан юм. Хоёр аварга эзгүй, хоёр озэки гэмтсэн тэмцээнд тэр том цолтнуудын нүүрийг тахалсан гэхэд болно. Мэдээж озэки цолтон түрүүлсэн тул ирэх башёд ёкозүна цолын төлөө барилдах болно. Дүрэмд “Хоёр башё дараалан түрүүлэх, эсвэл үзүүрлэхэд ёкозүна цол олгоно” гэж заасан байгаа.
Сүмогийн холбооны шүүгчдийн хэсгийн тэргүүн Исэгахама ояката энэ талаар сэтгүүлчдэд “Мэдээж Такакэйшёо нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлбэл ёкозүна цол олгох талаар бид ярина. Өнгөрсөн тэмцээнд Хакүхо, Какүрюү аваргууд барилдаагүй, Асанояма, Шёодай арслангууд ч гэмтээд тэмцээнээс гарсан. Тийм болохоор нэгдүгээр сарын тэмцээнд Такакэйшёо зөвхөн түрүүлсэн тохиолдолд л ёкозүнагийн тухай ярих болно. Үзүүрлэвэл хэн ч аварга цолны талаар дурсахгүй. Гэхдээ түрүүллээ гээд шууд ёкозүна болгоно гэж холбоо үзэхгүй байгаа. Чанартай түрүү хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аварга, арслангуудтай өрсөлдөж түрүүлэх хэрэгтэй” гэж Такакэйшёод хатуу болзол тавьж байгаагаа дуулгалаа.
Сэтгэгдэл ( 14 )
За тэгж байгаад Кисеносато шиг нэг хулхины ёкүзонатай болж магадгүй л юм бна даа
Энэ залуу барьцнаас барилдаж чаддаггүй зөвхөн түлхэж гаргах энэ мэхээ байнга хийдэг бол тэр сул талыг нь бүгд мэддэг болно. нээх хол явахгүйл байх
Монгол бөхийг ийм болзол нөхцөлтэй болгохыг бөхийн хөгжил нь шаардсаар удаж байна. Тэгж мэргэжлийн талруугаа явж байж л үзэгчтэй үлдэнэ.
Монгол бөх нэг иймэрхүү болчихоосой. 5жил дотор цолоо хамгаалж чадахгүй бол цолыг нь хүчингүй болгодог. Дэвжээг дээр ёс зүйгүй үйлдэл гаргавал 2 жил барилдах эрхийг хасдаг. Дэвжээнээс гадуур ёс зүйгүй авирлах, хууль зөрчих бол бөхийн холбооноос хасаж барилдаанд оруулахгүй болгох г.м.
Yun arslan be.
Tiime tom mundag barilddag hvmvs zondoo. Gexde ene hvn ter tomuudin deer n eremtei baina.
Chanargui awraga gej baihgui. Jijighen hvn awraga bolj yagad boldoggui ymbe. Hol ywah ywhgui hamagui . urdaa taarsan hvntege onoodr sain barildah l heregtei . Ternes ene 5jilin dara suraggui gar bolno intr gj yrih bol utaggui zvil
Er ni avarga boloh hun bish.
аварга арслангууд ороод ирхээр тарваган хүн 50 хувиа ч барахгүй наасн,хаха
Худлаа болоод явчлаа даа ирэх сард манай хэд байна Ёкозуна болж чадахгүй гээд бардам хэлчий.
Гар нь их богинохон. Ганцхан хүчээр түлхэж гаргах мэхтэй хүн дээ.
Gan erdene ireh bashyod 11 ba tuunees deesh davbal ozeki tsol uguh blgui dee.
gan-erdened yamar neg yum amlaagui yu, amlah boloogui yum bolovuu
Ene zaluu neg ih hol yavahgui ee,heterhii jintei,deer ni jijig bietei,zaluu nasnii aagaar gants neg turuu avch bolno,chanargui l yokozuna garah baih daa