Украин чөлөөт бөхийн Дэлхийн Цомд оролцоно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Ирэх 12 дугаар сард болох бөхийн гурван төрлийн ДАШТ-д оролцохоос татгалзсан багууд олон байгаа. Тиймээс Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тус тэмцээнийг дэлхийн аварга шалгаруулах биш Дэлхийн Цомын тэмцээн болгон зохион байгуулахаар зарласан. Украины шигшээ баг тус тэмцээнд оролцоно гэдгээ зарлалаа.

Украины шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Григорий Данько Украины бөхийн холбооны албан ёсны сайтад ярилцлага өгөхдөө “АНУ, Япон, Казахстан гээд олон орон татгалзсан ч Иран, ОХУ, Турк, Болгар гэсэн бөхийн хүчирхэг гүрнүүд оролцох тул өрсөлдөөнтэй сайхан тэмцээн болно. ДБНХ-ноос шагналын сангаа 300 мянган швейцар франк (330 мянган ам.доллар) болгож нэмэгдүүлсэн нь бөхчүүдийн хувьд урам зориг өгсөн сайн мэдээ. Цар тахлын улмаас бөхчүүд орлогогүй болсон байгаа. Түрүүлсэн бөх 5000 ам.доллар авна гэж би сонссон. Тэмцээн ямар журмаар явагдахыг бид одоохондоо мэдээгүй байна. Мэдээлэл ирээгүй байгаа. Багуудыг тусгай байранд байлгаж, гадаад ертөнцөөс тусгаарлана гэж л сонссон” гэж ярьсан байна.

Дэлхийн Цомд оролцох Украины шигшээ баг

57 кг – Андрей Яценко, 61 кг – Владимир Буруков, 65 кг – Гор Оганнесян, 70 кг – Игорь Никифорук, 74 кг – Адлан Батаев, 79 кг – Василий Михайлов, 86 кг – Мраз Жафарян, 92 кг – Василий Сова, 97 кг – Валерий Андрейцев, 125 кг – Александр Хоцяновский.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top