Украины эмэгтэй гандболчид нударга зөрүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Украины гандболын эмэгтэйчүүдийн АШТ-ий тавдугаар тойргийн “Днепрянки", "Реал” багуудын тоглолтын үеэр тамирчид зодолджээ.

"Днепрянки" баг 27:24 ялж байх үед “Реал” багийн тоглогч Кристина Бабий өрсөлдөгч багийн Савченког унагаснаар зодоон эхэлсэн. Дасгалжуулагч нар салгах гэж оролдоод баралгүй, сүүлд нь өөрсдөө хоорондоо нударга зөрүүлжээ.

Шүүгч хоёр тамирчинд улаан карт өгснөөр бүсгүйчүүд тоглолтоо элдэв хэрүүлгүй, энх тайвнаар өндөрлүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top