АТГ: Өргөдөл, гомдлыг ЦАХИМААР ХҮЛЭЭН авч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Засгийн газар, Улсын онцгой комиссоос улс орон даяар хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.

Тэгвэл уг шийдвэртэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээллийг зөвхөн contact@iaac.mn цахим шуудангаар, 110 дугаарын утсаар, мөн шуудангаар хүлээн авч байгаа ажээ. 

Хамгийн сүүлийн мэдээллээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 78 гомдол, мэдээллийг шалгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top