Алдарт хөлбөмбөгч Диего Марадона нас барсантай холбогдуулан, Аргентины Засгийн газраас гурав хоногийн Үндэсний гашуудал зарлалаа.
Марадона 60 насныхаа ойн баярыг тэмдэглэснээсээ хойш 25 хоногийн дараа зүрхний шигдээсээр өөд болсон байна.
Диего хамгийн сүүлд аравдугаар сарын 30-нд түүний ойд зориулан зохион байгуулсан хөлбөмбөгийн тоглолтын үеэр нийтийн өмнө гарсан. Тэр тоглолтыг дуустал үзэлгүй бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн юм.
Энэ сарын 12-нд эмнэлгээс гарч, гэртээ эмчлүүлж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )