Месси: Марадона ҮҮРД мөнх

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси Аргентины домог Диего Марадона ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн мэдээг цочирдон хүлээн авчээ. Хэд хоногийн өмнө Марадонаг хагалгаанд ороход Месси хурдан эдгэхийг хүсэн ерөөж байсан билээ. 

Месси “Өнөөдөр бүх аргентинчууд, хөлбөмбөгийн хувьд маш харамсалтай өдөр байна. Диего биднийг орхилоо. Гэхдээ тэр яваагүй, яагаад гэвэл Марадона үүрд мөнх. Түүнтэй хамт байсан мөч бүрээ үүрд санаж явах болно. Диегогийн гэрбүл, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Амгалан нойрс доо” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.25.144) 2020 оны 11 сарын 26

Maradonag Messi zalgamjlan uldlee

0  |  0
Top