Чөлөөт бөх: Дэвид Тейлор NLWC/Rokfin шоунд оролцлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

АНУ-д чөлөөт бөхийн ээлжит шоу болж өнгөрлөө. Пенсильваны их сургуульд байрладаг Nittany Lions клубт болсон NLWC/Rokfin шоунд тус багийн лидер, 2018 оны дэлхийн аварга Дэвид Тейлор оролцсон. Дэвид гэмтлийн улмаас өнгөрсөн улирал барилдаагүй. Энэ жил гурван удаа барилдахдаа нэг ч оноо алдаагүй, нийт оноо нь 29:0 байв.

Түүний өрсөлдөгч нь АНУ-ын оюутны хошой аварга, 2014 оны өсвөрийн ДАШТ-ий медальт Гэбриел Дин байлаа. Тейлор энэ халз барилдаанд 6:2 ялжээ.

Шоунд нийт 11 барилдаан болсны гуравт нь АНУ-ын шигшээ багийн тамирчид зодоглосон. Мөн гадаад бөхчүүдийн хооронд болсон нэг барилдаанд Болгарын Борислав Новачков Пуэрто Рикогийн Франклин Гомес нар туллаа. Тэд Риогийн олимпод таарч барилдан, Гомес ялж байв. Гомес дараа нь Узбекистаны Ихтиёр Наврузовт ялагдсаныг Пуэрто Рикогийн баг шүүгчийн алдаа хэмээн заргалдаж байв. Гомес энэ удаад ч болгар бөхийг ялсан байна.

NLWC/Rokfin шоуны дүн

Nick Lee  10-0  Brandon Wright

Nick Nevills 12-2 Mauro Correnti

Joe Lee цэвэр Zach Hartman

Franklin Gomez 7-4 Borislav Novachkov

Max Dean 14-3 CJ Brucki

Nate Jackson 7-0 Michael Beard

Carter Starocci 4-2 Chance Marsteller

Jennifer Page 10-4 Laura Mason

Thomas Gilman цэвэр Frank Perrelli

Zain Retherford 10-0 Reece Humphrey

David Taylor 6-2 Gabe Dean.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top