ОУОХ-ноос Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA) жинхэнээсээ шинэчлэл хийхгүй бол гишүүнчлэлийг нь сэргээх асуудлыг хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдлээ.
ОУОХ-ноос тус холбоонд авлига, шүүлтийн булхай газар авсан, хэдхэн хүний эрхшээлд орсон гэж шүүмжлэн, гишүүнчлэлийг нь хүчингүй болгоод байгаа билээ. Олон улсын сонирхогчдын боксын холбооноос одоо болтол хийж байгаа өөрчлөлтөө тайлагнаагүй байгааг мэдэгдэлд онцлон дурджээ.
AIBA ирэх 12 дугаар сарын 12-13-нд ээлжит бус чуулган хуралдуулах болсон. Энэ чуулганаар шинэ дүрэм журмаа баталж, шинэ Ерөнхийлөгчөө сонгох юм. Ерөнхийлөгчид долоон хүн нэрээ дэвшүүлсэн. Харин ОУОХ-ноос нэр дэвшигчдийн зарим нь итгэл даахгүй хүн гэж мэдэгдсэн ч тодорхой нэр дурдаагүй юм.
AIBA-гийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид
Al-Masri Ramie – Герман
Al Otaiba Anas – АНЭУ
Kremlev Umar – ОХУ
Mikayilov Suleyman – Азербайжан
Moustahsane Mohamed – Mарокко
Solano Domingo – Доминикан
Van der Vorst Boris – Нидерланд
Сэтгэгдэл ( 2 )
German ni shudarga baikh Azar Oros Dominican Morocco bol khudlaa sh dee
Баярлалаа