FIFA: Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид нэр дэвшигчид

2020 оны 11 сарын 26

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос цар тахлын үед ч шилдэг хөлбөмбөгчийн The Best шагналаа гардуулна гэж мэдэгдлээ. 12 дугаар сарын 17-нд болох тус ёслол онлайн хэлбэрээр явагдах бөгөөд Шилдэг тоглогч, хаалгач, дасгалжуулагчийг шалгаруулах юм. Санал асуулга энэ сарын 25-наас 12 дугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ.

Шилдэг тоглогчид нэр дэвшигчид

Тиаго Алькантара (Бавари / Ливерпуль), Криштиану Роналду (Ювентус), Кевин де Брюйне (Манчестер Сити), Роберт Левандовски (Бавари), Садьо Мане (Ливерпуль), Килиан Мбаппе (ПСЖ), Лионель Месси (Барселона), Неймар (ПСЖ), Серхио Рамос (Реал), Мохамед Салах (Ливерпуль), Виржил ван Дейк (Ливерпуль).

Шилдэг хаалгачид нэр дэвшигчид

Алиссон (Ливерпуль), Тибо Куртуа (Реал), Кейлор Навас (ПСЖ), Мануэль Нойер (Бавари), Ян Облак (Атлетико), Марк-Андре тер Стеген (Барселона).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top