FIFA: Дэлхийн шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчид

2020 оны 11 сарын 26

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос цар тахлын үед ч The Best шагналаа гардуулна гэж мэдэгдлээ. 12 дугаар сарын 17-нд болох тус ёслол онлайн хэлбэрээр явагдах бөгөөд Шилдэг тоглогч, хаалгач, дасгалжуулагчийг шалгаруулах юм. Санал асуулга энэ сарын 25-наас 12 дугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ.

Шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчид

Марсело Бьелса (Аргентин, Лидс), Ханс-Дитер Флик (Герман, Бавари), Юрген Клопп (Герман, Ливерпуль), Хулен Лопетеги (Испани, Севилья), Зинедин Зидан (Франц, Реал)

Өнгөрсөн улиралд Бьельса Лидс багийг 16 жилийн дараа Премьер лигт дэвшүүлсэн бол Флик Бавари багаа гурван цомд хүргэж, Клопп Ливерпулийг 30 жилийн дараа аварга болгож, Лопетеги Европын лигт түрүүлж, Зидан Реал багаа Испанийн аварга болгосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top