Гаитигийн хөлбөмбөгийн хүчирхийлэгч тэргүүнийг хөлбөмбөгөөс хөөлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Гаитигийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ив Жан-Бартыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүх насаар нь хаслаа. Мөн нэг сая швейцар франкийн торгууль оноосон байна.

Жан-Барт албан тушаалаа ашиглан, эмэгтэй хөлбөмбөгчдийг хүчирхийлдэг байсан нь тогтоогдсон бөгөөд хохирогчдын ихэнх нь насанд хүрээгүй охид байжээ.

Гаитигийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн нэгэн тоглогч Eurosport-д ярилцлага өгөхдөө “Хөлбөмбөгийн холбоонд Жан-Бартын хамсаатан нэг эмэгтэй ажилладаг. Тэр эмэгтэй царайлаг охин харахаараа өө хайж байгаад хөлбөмбөгийн шигшээгээс хасна, тэтгэлгийг нь өгөхгүй гэж айлгадаг. Дараа нь Жан-Барттай уулз гэж шахаж шаарддаг. Манай шигшээ багийн шилдэг тоглогчийн нэгийг 2018 онд 17 настайд нь хүчирхийлж, жирэмсэн болгосон. Тэр охин хүүхдээ авахуулахаас өөр аргагүй байдалд орсон. Хэрэв гомдол гаргаж, цагдаад хандвал багаасаа хөөгдөх болохоор олон охин чимээгүй тэсдэг” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.46.37) 2020 оны 11 сарын 26

Хаа газар ийм хог шаарууд байх юмаа. Манай цагдаагийн газруудад, төрийн байгууллагын дарга нар гээд Загдаа шиг хүмүүс олон байдаг юм билээ. Албан тушаалаа ашиглан эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг. Гэхдээ бусад оронд бол эсэгтэйчүүд их зоригтой тэмцээд илчилдэг. Харин Монгол эмэгтэйчүүд аймхай юм шиг байгаа юм. Дарлуулаад л чимээгүй яваад байдаг.

0  |  0
Top