Японы сүмо бөхийн холбооноос ирэх нэгдүгээр сарын тэмцээнд жюүрёо зиндаанд дэвших бөхчүүдийн нэрийг зарлалаа. Тэмцээний банцүкэг 12 дугаар сарын 24-нд зарлах ч шинээр сэкитори болох бөхчүүд ёслолын маваши бэлтгэх цаг хугацаа хэрэгтэй байдаг тул ийнхүү эрт зарладаг байна.
Ирэх тэмцээнд макүшитагаас дөрвөн бөх жюүрёод дэвшинэ. Рюко, Яго хоёр дахин дэвшиж байгаа бол 20 настай Ная, 24 настай Шираиши хоёр анх удаагаа сэкитори болж байгаа юм. Фүжиазүма, Нишикифүжи, Аби нар макүшитад уналаа.
Отакэ дэвжээний Ная бол их аварга Тайхогийн ач, сэкивакэ Такаторикигийн хүү. 2018 оны нэгдүгээр сараас мэргэжлийн сүмод элссэн. Сэкитори болоод дэвжээний нэрээ Оохо王鵬 болгон өөрчилжээ. Хоо буюу гарьд鵬хэмээх ханзыг өвөөгийнхөө Тайхо нэрээс авсан байна. Харин Оо王гэдэг ханз нь хаан гэсэн утгатай.
Оохо онлайн хэвлэлийн бага хурал дээр “Өвөөгийнхөө Хо ханзыг авсандаа их баяртай байна. Нэрдээ таарсан бөх болохыг хүсэж байна. Зорилго бол ЁКОЗҮНА” гэж хэлсэн бол нэр өгсөн Отакэ ояката “Их аварга Тайхогийн Тай буюу агуу том гэсэн ханзыг орлуулж болох ханз хайгаад Оо хаан гэсэн ханзыг сонгосон. Энэ нэрийг би эртнээс бодож олоод хадгалж байсан юм. Хүүхдийн тэмцээнд орж байхад нь түүнийг хараад хэрэв энэ хүү мэргэжилд орвол Оохо гэж нэр өгнө гэж бодож байсан” гэж ярьжээ.
Оохо мэргэжилд ороод 2 жилийн дотор жюүрёод дэвшинэ гэж байсан ч нэг жилээр хоцорсон. Өрсөлдөгч гэж тооцдог байсан Хоошёорюү, Котошёохо нар хэдийн дээд зиндаанд барилдаж байгаа тул тэднийг гүйцэх зорилготой.
Шираиши ч мөн нэрээ сольсон. Тэр жюүрёод Тохакүрю (東白龍) нэрээр барилдана. Үгчилбэл Дорнын цагаан луу. Тоёо их сургууль төгссөн бөх тул их сургуулийнхаа То ханзыг нэрдээ авчээ.
<新十両 王鵬>
— 日本相撲協会公式 (@sumokyokai) November 26, 2020
王鵬より、ファンの皆様へメッセージ。#sumo #相撲 #王鵬 pic.twitter.com/1n9ae85wyW
Сэтгэгдэл ( 2 )
хаа хоо
Ач нь биш зээ шүү\nийм хариуцлагагүй мэдээ хийж болохгүй\nхэзээ охиноос төрсөн хүүхдийг ач гэдэг болчихоов