Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 26-нд хуралдаж, 12 дугаар сарын 9-нд 65 нас хүрж, тэтгэвэртээ гарах Такасаго оякатагийн дэвжээгээ туслах ояката Нишикижима буюу Асасэкирюү Б.Дашнямд өвлүүлэх шийдвэрийг хүлээн авч, зөвшөөрснөө зарлалаа.
Асасэкирюү Б.Дашням тус дэвжээний найм дахь эзэн болж байгаа бөгөөд ирэх сарыг хүлээлгүй өнөөдрөөс эхлэн дэвжээгээ удирдаж эхлэх болжээ.
Шинэ Такасаго ояката Б.Дашням Сүмогийн холбоогоор дамжуулан “Түүхэн уламжлалтай энэ дэвжээг удирдах болсноо анх сонсоод маш их үүрэг хариуцлага ирлээ гэж бодсон. Намайг өдий зэрэгт хүргэсэн Такасаго багшийнхаа ачийг хариулах ёстой гэж шийдэн, хүлээж авсан. Асанояма тэргүүтэй бөхчүүд, ояката, засуул, үсчин нарынхаа хамт Такасаго дэвжээгээ мандуулахын төлөө хичээн зүтгэх болно” гэж сэтгүүлчдэд сэтгэгдлээ ярьсан байна.
Харин хуучин Такасаго ояката “Такасаго гэдэг нэр хүндтэй нэрийг өв дамжуулан авч байгаа ч Б.Дашням хүнд хэцүү гэж бодож, сэтгэл зовох хэрэг огт байхгүй. Өөртөө болон дэвжээнийхэндээ итгэн, ажиллахад болно. Би урьдын адил хамтран ажиллаж, зөвлөгөө өгөх болно” гэж ярьжээ.
Асасэкирюү Таро буюу Б.Дашням нь Монгол Улсын Харцага Л.Бадарчийн хүү. Сүмо бөхөд сэкивакэ цол хүртэж байсан. Жюүрёод 1, жониданд 1 түрүүлсэн. Гарамгай барилдааны 1, дайчин барилдааны 1, Уран барилдааны 2 тусгай шагналтай. 2000 оны нэгдүгээр сараас сүмо барилдаж, 2017 онд зодог тайлсан юм.
Сэтгэгдэл ( 8 )
Баяр хүргэe . Амжилт монгол хүн юу хийж чаддагаа харуулаарай. Хэн юу гэх нь огт хамаагүй
Энэ бас Япон эхнэр аваад Даваа жаргалын араас явчихсан уу, мөнгөнд шунасан
Өмнөх эзэн тэтгэвэртээ гараад тэтгэвэр аваад л сууж байдаг юм байхдаа манайд бол заавал хүүхэддээ өгнө гэх байхдаа
Баяр хүргэе. Амжилт
Баяртай хүү минь, арал дээрх эх орных нь ажилд амжилт. Сушигээ савхдаад л, хүүхдүүд нь японоор шулганалдаад л, ёс жаягийг нь дагаж өнхөрсөөр хорвоод ганц амьдрах амьдралаа дуусгаж дээ. Аз жаргал хүсье.
Bayar hurgey.bidnii mongolchuud delhiid chadvaraa haruulah bolomj oldoj bna.hicheegeerei.
Амжилт
Амжилт.