Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын үеийн хөл хорионы дараа авах шинэ арга хэмжээг танилцуулахдаа 12 дугаар сарын 2-ноос стадионд үзэгчдийг оруулна гэж хэлсэн. Гэхдээ бүх цэнгэлдэхэд балиашгуудыг оруулна гэсэн үг биш.
Юуны өмнө улс орныг цар тахлын тархалтаас хамааран гурван хэсэгт хуваажээ.
Хэсэг 1. Тархалт тогтворжсон бүс нутаг хамаарна. Энд гадна талбайн спортын тэмцээн уралдаанд 4000 хүртэлх тооны үзэгч (эсвэл цэнгэлдэхийн 50 хувьд) оруулна. Харин битүү ордонд 1000 хүртэлх тооны үзэгчтэй явуулж болно.
Хэсэг 2. Харьцангуй аюулгүй бүс нутаг. Энд спортын арга хэмжээнд 2000 үзэгч (эсвэл цэнгэлдэхийн 50 хувьд) оруулж болно. Битүү ордонд 1000 үзэгч.
Хэсэг 3. Халдвар их хэвээр байгаа бүс. Энд спортын тэмцээнийг хориглосон хэвээр үлджээ.
Премьер лигийн багуудаас эхний хэсэгт орох баг гарсангүй.
2000 хүртэлх үзэгч оруулж болох багийн тоонд Тоттенхэм Хотспур, Челси, Вест Хэм Юнайтед, Кристал Пэлас, Арсенал, Фулхэм, Ливерпуль, Эвертон, Саутгемптон багтжээ.
Харин Астон Вилла, Вулверхэмптон, Манчестер Юнайтед, Манчестер Сити, Ньюкасл Юнайтед, Лидс Юнайтед, Вест Бромвич Альбион, Шеффилд Юнайтед, Лестер Сити, Бёрнли багууд талбайдаа үзэгчгүй тоглох хэвээр үлдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )