Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ баг ирэх сард Сербид болох Дэлхийн Цомын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа талаар Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Зелимхан Гусейнов сэтгүүлчдэд мэдээллээ.
- Азербайжаны шигшээ багт коронавирусний халдвар гарсан мэдээ хэвлэлээр гарсан.
- Тиймээ, шинжилгээний хариу эерэг гарсан хэд хэдэн тохиолдол бий. Гэхдээ бүгд халдвар авсан хэрэг биш. Хамгийн сүүлд ковид туссан Хажимурад Гажиеваас бусад нь эдгэрсэн. Шигшээ багийн бүрэлдэхүүнийг сүүлчийн цугларалтын дараа зарлана.
- Сүүлчийн цугларалтаа хэзээ, хаана хийх вэ?
- Туркт хийнэ. Бид ирэх Даваа гарагт 13 бөхийн бүрэлдэхүүнтэй Туркт очно. Дагестанд бэлтгэл хийсэн бөхчүүдийг би эндээс аваад явна, Азербайжанаас ерөнхий дасгалжуулагч Намик Абдуллаев, Гажи Алиев тэргүүтэй баг очно. Эльмадагт Туркийн багтай хамтарсан бэлтгэл хийнэ. Дэлхийн Цомын өмнө тамирчдын барилдааны мэдрэмжийг сэргээхийн тулд шагналын сан гаргаж, бэсрэг тэмцээн хүртэл зохион байгуулна. 12 дугаар сарын 14-нд Белградад очих төлөвлөгөөтэй байгаа.
Сэтгэгдэл ( 0 )