Видео: FIFA-гийн Оны шилдэг гоолд нэр дэвшигчид

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өнгөрсөн улирлын шилдгүүдэд нэр дэвшигчдээ зарласаар байна. Бид өмнө нь шилдэг тоглогч, хаалгач, дасгалжуулагчид нэр дэвшигчдийг танилцуулсан.

Энэ удаад шилдэг гоолд нэр дэвшигчдийг танилцуулъя.

Шилдэг гоолыг FIFA дараах шалгуураар тодруулдаг.

• Уран сайхан гоол. Үүнд: алсын цохилт, унаж татах, мөн уран комбинацтай гоол багтана.

• Тэмцээний статус, эрэгтэй эмэгтэй, үндэстэн ястан харгалзахгүй ялагчийг сонгодог. Гэхдээ тухайн тоглолт болон гоол орох үеийн хэр чухал байсныг тооцно.

• Өрсөлдөгч багийн алдаанаас орсон гоолыг сонгодоггүй.

• Нэр дэвшигч нь бохир тоглолтгүй, допингийн хэрэгт оролцоогүй, Fair Play-д таарсан тоглогч байх ёстой.

• Нэг тоглогчийн ганц гоолыг л нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшигчид

Ширли Круз (Коста-Рика)

Жоржиан Де Арраскаэта (Фламенго)

Жордан Флорес (Дандолк)

Андре-Пьер Жиньяк (Тигрес)

Сон Хын Мин (Тоттенхэм)

Софи Ингл (Челси)

Златко Юнузович (Ред Булл Зальцбург)

Хломфо Кекана (Мамелоди Сандаунс)

Леонель Киньонес (Макара, Эквадор)

Луис Суарес (Барселона)

Каролин Вейр (Манчестер Сити)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top