“Бурханы гар” гоолыг тооцсон шүүгчид Марадона өмсгөлөө бэлэглэж байжээ

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

А.Тамир

1986 онд Мексикт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 8-ын Англи-Аргентины тоглолтыг Тунисын шүүгч Али Бин Нассер шүүсэн билээ. Өдгөө 76 насыг зооглож байгаа энэ өвгөн Марадона тэргүүтэй Аргентины шигшээ багийг дэлхийн аварга болоход тусалсан гэж үздэг гэнэ.

Тэрээр Марадонагийн алдартай "Бурханы гарын" гоолыг анзааралгүй тооцсон бөгөөд энэ гоол нь тэр тоглолтын сэтгэл зүйг шийдсэн гэж үздэг байна. Тэр үед мань хүн хажуугийн туслах шүүгч болох Болгарын иргэн Дочевоос асуусан бөгөөд болгар эр үг дуугүй талбайн төв рүү заахад нь тэр үед дүрмийн дагуу хэрэв ерөнхий шүүгч нөхцөл байдлыг сайн харах боломжгүй байрлалд байсан бол илүү сайн харах боломжтой байрлалд байсан шүүгчийн саналаар шийдвэрлэнэ гэсний дагуу гоолыг тооцсон юм гэж хожим нь дурссан байдаг.  

Тус тоглолтын 2 дахь гоолын хувьд ч яах аргагүй зууны шилдэг гоол байсан бөгөөд 50 гаруй метр дриблдээд гоолдсон энэ гоолыг Али Бин Нассер дурсахдаа "Би тэр гоолыг маш сайн санаж байна, Марадона 50 гаруй метрийн зайд Английн шигшээ багийн олон тоглогчдыг хууран, 16 метрийн талбайд ороход нь хамгаалагчид түүнийг унагаах л юм бол 11 метрийн торгуулийн цохилтыг заахад бэлдээд шүглээ амандаа зуусан байсан, гэтэл тэрээр бүх хамгаалагчдыг хуураад зогсохгүй хаалгач Питер Шилтоныг хуураад энэ гайхамшигтай гоолыг оруулсан юм" гэжээ.

Сүүлд 2015 онд Марадона Тунис улсад айлчилсан бөгөөд энэ үеэр Али Бин Нассерын гэрт нь зочилж, түүнд өөрийн гарын үсэгтэй Аргентины жерсигээ бэлэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхбат(202.179.26.221) 2020 оны 12 сарын 08

Энэ тоглолт санаанд тод үлджээ маш гоё гоол

1  |  0
hul bumbug sunutugei(202.21.107.104) 2020 оны 12 сарын 01

mongolchuud uhaantai uchraas hul bumbug sonirhdoggui.bas togloj chaddaggui

3  |  1
Зочин (192.82.75.114) 2020 оны 11 сарын 30

Гоёоо гоё хахаха

1  |  1
Зочин(103.26.193.66) 2020 оны 11 сарын 30

Гоё.

3  |  0
Диего(202.179.25.144) 2020 оны 11 сарын 30

Diego Armando Maradona. 1960-2020.\nАгуу хөлбөмбөгч дайчин тоглогч шүтэн бишрүүлэгч байсан билээ.

2  |  1
Top