МҮОХ-ноос “Олимпын давлагаа” челленж зарлалаа

2020 оны 11 сарын 28

КОВИД-19 цар тахал гарч улс даяар хөл хорио тогтоогоод байгаа энэ үед Олимпын гэр бүлийн эрхэм гишүүд, спорт сонирхогчид, Монголынхоо нийт ард түмнийг гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо #ОЛИМПИЙН_ДАВАЛГАА_CHALLENGE-д нэгдэж, идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийн дархлаагаа дэмжихийг МҮОХ-ноос уриалж байна.

Та бүхэн МҮОХ-ноос санаачлан явуулж буй бидний уриалгыг дэмжиж, энэхүү челленжид нэгдэж байгаа бол дасгал хөдөлгөөн хийж буй бичлэгээ МҮОХ-ны пейж хуудас руу илгээх юм.

Бид бичлэгийг хүлээн авахдаа оролцогчдын маань хэний челленж хамгийн олон хүн урьсан, хэн нь хамгийн олон найз нөхдөө уриалсан, хэний челленж хамгийн олон хүнд хүрсэн, хэн нь хамгийн олон өвөрмөц дасгал хийсэн зэргээр нь шалгаруулна. Ялагчийг хамгийн олон like, share хийсэн, олон хүнд хүрснээр нь шалгаруулах бөгөөд МҮОХ-ноос бэлдсэн шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулна.

Ялагчийг МҮОХ-ноос томилогдсон комисс олон нийтэд ил тодоор зарлах болно. Энэ онцгой цаг үед та бүхэн биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг хайртай гэр бүлдээ хэвшүүлээрэй!

Та бүхэн гараа сайтар угааж, амны хаалтаа зүүгээрэй. Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, хайртай хүмүүсээ цар тахлаас хамгаална уу!!!

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top