Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ОХУ-аас шатахуун тээвэрлэж ирсэн тээврийн хэрэгсэл тус авто замын шалган нэвтрүүлэх боомтоор зорчиж байгаатай холбогдуулан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцсан юм.
Мөн Цагааннуур авто замын боомт ажиллах үеийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд болон ОХУ-аас шатахуун импортолж худалдан борлуулдаг аж, ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЗиаХориг зөв. Төсвийн зарцуулалтыг баоаг бүрнээр нь өөрчилж энэ хүнд үeийг давах алхмууд арга хэмжээнүүдийг тусгах ёстой. Дарга ИХгишүүд хэрэггүй юманд мөнгө зарж иргэд өдөр хоногоо яаж өнгөрөөхөө мэдэхгүй болох тийм харгис байж болохгүй Хүүк гуай. Одоо үсчин бараа дэлгүүр элдэв засвар үйлчилгээ нээгдлээ гээд тэнд орж үйлчлүүлэх мөнгөтэй хүн хэд бол ??? Иргэддээ бага ч гэсэн бэлэн мөнгө тараахад тэр мөнгө ААНүүд рүүгээ очоод дэмжлэг болно. Тэрнээс гадна ААНүүдэд шууд хэдэн төгрөгний дэмжлэг үзүүлж түүхий эд юмаа авах ажилчиддаа цалинг өгөх боломж олгох хэрэгтэй. Улсын янз бүрийн бүртгэл мэк