Энэ сарын 19-нд Европын хошой аварга болсон ОХУ-ын жүдоч Роберт Мшвидобазе төрөлх Оренбург мужаасаа орон сууцаар шагнууллаа. Мужийн захирагч Денис Паслер түүнд Оренбург хотын төвийн байрны түлхүүрээс гадна ОХУ-ын Гавьяат тамирчны цол тэмдэг, Оренбург мужийн захирагчийн нэрэмжит тэтгэлэг гардуулан өгсөн байна. Робертын дасгалжуулагч Игорь Терсков ч мөн тэтгэлэг авах эрхээр шагнуулжээ.
Денис Паслер бэлтгэл дээр шагнал гардуулахдаа “Манай муж жүдо бөхийн спортыг үргэлж дэмжиж ирсэн. Роберт Мшвидобазегийн амжилт бол манай мужийн жүдогийн оргил амжилт юм” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Гүрж гэхээр яагаад үзэн ядаад байгаа юм бэ? Хүн хаана ч төрсөн байж болно шүү дээ.
neg muu gvrj l bnaa. torson nutag gvrj ch dee..