Снуп Дог “NBA-гийн Шилдэг 5”-д ЛеБроныг оруулсангүй

2020 оны 11 сарын 30

АНУ-ын алдартай рэп дуучин Снуп Дог сагсан бөмбөгийн фэн, “Лос-Анжелес Лейкерс”-ийн шүтэн бишрэгч хүн.

Тэрээр Parlons Basket-д NBA лигийн түүхэн дэх хамгийн шилдэг таван тоглогчийг нэрлэжээ. Хачирхалтай нь Дог энэ тавалд “Лос-Анжелес Лейкерс” багийнхаа лидер Леброн Жеймсыг багтаасангүй.

Снуп Дог “Түүхэн дэх шилдэг таван  сагсан бөмбөгчийг нэрлэхдээ эхлээд би дөрвөн супер нэр хэлье. Майкл Жордан, Мэжик Жонсон, Карим Абдул-Жаббар, Ларри Бёрд. Тав дахь нь хэн бэ гэж үү? Би энэ тамирчны тоглолтыг багадаа 1970-1980-аад онуудад үзэж байсан. Өрөөнийхөө хананд зурагт хуудсыг нь хадаж байлаа. Энэ зурагт хуудсаа хэзээ ч мартахгүй. Энэ бол Жорж Гервин юм” гэж хэлсэн байна.

Жорж “Айсмен” Гервин 1952 оны дөрөвдүгээр сарын 27-нд Детройтод төрсөн. АБА, НБА-гийн Виржиниа Сквайрз, Сан-Антонио Спёрс, Чикаго Буллз багуудад тоглож байсан. 1996 онд Сагсан бөмбөгийн алдрын танхимд заларсан. НБА-гийн домогт 50 тоглогчийн жагсаалтад багтаж, НБА-гийн түүхэнд хамгийн шилдэг хамгаалагч хэмээн нэрлэгдэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top