Т.БАХ Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл ажиллана

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

2021 оны гуравдугаар сард Грекийн Афин хотноо болох ОУОХ-ны 137 дугаар чуулганы үеэр Олон Улсын Олимпын Хорооны Ерөнхийлөгчийн сонгуулийн  товтой. ОУОХ-ны Ёс зүйн комиссын дарга, (H.E ) ноён Бан Ги-Мүн, Ёс зүй, хууль дүрэм сахиулах  асуудал хариуцсан мэргэжилтэн Пакере Заппелли нар өчигдөр одоогийн Ерөнхийлөгч Томас Бах энэ сонгуульд өрсөлдөх цор ганц нэр дэвшигчээр тодорсон  гэдгийг албан ёсоор зарлалаа гэж МҮОХ-ноос мэдээллээ.  

Ингэснээр  тэрбээр үүрэгт ажлаа 2025 он хүртэл дахин болон сонгуулийнхаа сүүлчийн дөрвөн жил улиран гүйцэтгэнэ. ОУОХ-ны дүрмээр 2013 онд сонгогдсон өнөөгийн Ерөнхийлөгчид 8 жилийн эрх мэдэл олгосон билээ. 

Томас Бах нь Монреаль-1976 олимпийн туялзуур сэлэмний багийн аварга цолтон бөгөөд 1991 оноос ОУОХ-ны гишүүн, 2013 оноос ОУОХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top