Такакэйшёо: Чадахгүй гэх тусам Ёкозүна болмоор санагдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээнд түрүүлсэн озэки Такакэйшёо ирэх нэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна цолны төлөө анхны дайралтаа хийх болно. Кисэносатогийн дараах эх орны үйлдвэрийн ёкозүна болох тул япончууд шинэ аварга төрөх нь хэмээн баярлан хүлээж байна. Гэхдээ түүнийг ёкозүна болж чадахгүй, аваргын энтэй бөх биш гэж хэлэх бөх сонирхогч төдийгүй шинжээч, мэргэжилтэн ч байгаа юм.

Такакэйшёо нэгдүгээр сарын тэмцээнд хэрхэн бэлтгэж байгаа болон ёкозүна цолны талаар юу бодож байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.

Озэки “Маш сайн барилдаж байж л ёкозүна болно гэдгээ ойлгож байгаа. Ер нь ёкозүна цол энэ тэр гэж хэт их бодолгүй, жирийн башё шиг л барилдах хэрэгтэй. Багаасаа л ёкозүна болохыг хүсэж, мөрөөдөж ирсэн тул мэдээж ёкозүна болмоор байна. Өөрийнхөөрөө барилдах чухал. Би урагш түлхэн барилддаг. Өөр мэх байхгүй. Хүмүүс дан ганц түлхээд хэзээ ч ёкозүна болохгүй гэж ярьж байна. Ганц ийм мэхтэй аварга бараг байдаггүй гэж хэлж байна. Үүнд нь итгээд барилдаанаа өөрчлөх юм бол дуусна. Харин ч чадахгүй гэх тусам ёкозүна болох хүсэл улам асаж байгаа. Мөргөлдөөд, ганц түрээд л дохёноос гаргадаг барилдааныг хүмүүс юу гэж боддог гэдэг талаар надад хэлэх үг алга. Гэхдээ би өөрийнхөөрөө л барилдана. Багаасаа энэ мэх, барилдааныг л сурч, хийж ирсэн” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зарим (66.181.161.51) 2020 оны 12 сарын 10

СОНГОДОГ классик СУМО гоор бариддаг залуу. Хичээл зүтгэл сэтгэл зүй бол саак.

0  |  0
sumo sonirxog(59.137.193.185) 2020 оны 12 сарын 05

T1 tairdas uurigu mederxgvi yuma, daxij sumo vzexgvi ee ene teneg awarga boldog yum bol,. tgd ch bolloo gxd udaxgvi zodov tailnaa bogin muchtei yas jijig tairdas

0  |  0
зочин(103.229.123.29) 2020 оны 12 сарын 05

зодог тайлах гээд яаараад л байх шиг...

0  |  0
зочин(202.9.40.111) 2020 оны 12 сарын 04

барахгүй ээ

0  |  0
Монгол(64.119.24.151) 2020 оны 12 сарын 03

Монголоо түрүүлээсэй гэж хүлээж байна. Эзэн хаан маань дандаа хүнд тулалдаанд орж байсан болохоор удам угсаа нь нэг юм бодно биз дээ.!!!

0  |  0
Нямаа(122.201.24.249) 2020 оны 12 сарын 05

Асанояма л аварга болно доо.

1  |  1
дддд(66.181.161.10) 2020 оны 12 сарын 03

энэ хүү чадахгүй ээ ямарч мэх мэдэхгүй шүү дээ яг л түлхэж гаргдаг аврага хүн ямарч мэх бас ур чадвартай байх ёстой байх манай үе үеийн аваргуудыг харалдаа тэрено божи сайн барилдаж байгаа тхээр аврага болхон юу л бол доо тэгээд бас дээр нь 2 аврага байгаа шүү дээ хэцүү дээ гэхдээ яах вэ амжилт хүсье эр хүнийг бас басж болохгүй л байхаа

0  |  0
Sumo meddeg xvn(202.126.90.48) 2020 оны 12 сарын 03

Ene xvv 24n nastai bilvv? Ekozuna bolox awaas 25tai zodog tailax yum bna kkkk. Neeree shvv. Tsalingaas awaad ozekigeeree baij bai gej bagsh ni xeldeg gvi yum bx da

2  |  0
Сумо(202.126.88.196) 2020 оны 12 сарын 04

Аварга болвол амархан зодог тайлах байх даа.

2  |  1
үнэн(139.5.216.254) 2020 оны 12 сарын 03

Энэнд саад болохоор бөх одоо Сумод алга. Хакухо Ананд хоёр барилдаж чадахаа больсон, дараагийн барилдааны дараа зодог тайлна, Ган Эрдэнэ энийг дийлдэггүй.

1  |  2
Япон(66.181.187.217) 2020 оны 12 сарын 03

Усны үхэр шиг харагдаад байдаг юм

1  |  1
Mongol(122.201.22.89) 2020 оны 12 сарын 05

Iim odoi avarga turvul sumo uzeed yah hahaha tuurtsun banid vee gah gah gah

3  |  0
үзэгч(192.82.72.16) 2020 оны 12 сарын 03

Аврага болохоор сумо чинь биш шүү.Харин нөгөө өнждөг озеки чинь болох болов уу даа.Үе үеийн аврага нар энэ нөхөр шиг түлхэж гаргадаг ганц аргатай бусад мэхний хувилбар байхгүй хүн хэцүү дээ харж л байя.

1  |  1
Зочин(202.126.88.195) 2020 оны 12 сарын 03

Аварга болж чадахгүй ээ. Сумогийн аваргуудыг харахад бүгд барьцтай, барьцгүй аль ч тохиолдолд сайн барилддаг хүмүүс байдаг юм билээ. Сайн озёки бол байж болохоор бөх шүү.

4  |  1
Цог (59.153.115.17) 2020 оны 12 сарын 03

монгол бөхчүүд байгаа цагт барахуу.Кисэносото шиг аврага авангуутаа зодог тайлах байхдаа.

4  |  1
Top