“Голден Стэйт”-ийн хоёр тоглогч халдвар авчээ

2020 оны 12 сарын 02

Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лигийн “Голден Стэйт” багийн хоёр тоглогчийн COVID-19 шинжилгээний хариу эерэг гарчээ.

Багийн ерөнхий менежер Боб Майерс халдвар авсан тоглогчдын нэрийг зарласангүй. Харин багийн энэ улирлын анхны бэлтгэл Ням гарагт эхлэх байсныг Даваа гараг болгож хойшлуулснаа зарлалаа.

Энэ нь НБА-гийн шинэ улирлын өмнөх бэлтгэл эхэлсний дараах лигийн анхны халдварын тохиолдол болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top