Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

2020 оны 12 сарын 02

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн.

Мөн мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байна.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ус(202.179.25.144) 2020 оны 12 сарын 03

Гол мөрөн дээгүүр зорчиж болноо хэрэв та усан дор амьдрахаар шийдсэн бол болно ш дээ яагаад болохгүй гэж?

0  |  0
Top