Олон улсын жүдо бөхийн холбооноос 2021 оны эхний хагасын тэмцээн, уралдааны урьдчилсан хуваариа гаргалаа. Өөрөөр хэлбэл Токиогийн олимпын өмнө явагдах тэмцээнүүд гэсэн үг юм.
2021 оны өвөл Дохагийн Мастерсаас гадна Израилд Тель-Авивийн Их Дуулга тэмцээнтэй. Их Дуулга хоёрдугаар сарын 18-20-нд явагдах юм.
4-5-р сард тивүүдийн АШТ болно. Гэхдээ урьдчилсан хуваарьт Азийн АШТ-ий тов ороогүй байна. Тавдугаар сарын 8-9-нд Парисын Их Дуулга болно. Гэхдээ энэ тэмцээний тов өөрчлөгдөж магадгүй байгаа.
Олимпын өмнөх хамгийн том сорил болох 2021 оны ДАШТ зургаадугаар сарын 6-13-нд Унгарын нийслэлд зохион байгуулагдах болжээ.
2021 онд хэд хэдэн нээлттэй тэмцээн хийхээр болсон. Азийн нээлттэй тэмцээн хоёрдугаар сарын сүүлээр Хонконгод зохиогдох болжээ.
Олон улсын жүдо бөхийн холбооноос цар тахлын улмаас энэ хуваарьт өөрчлөлт орж магадгүй гэдгийг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
6 сар хүртэл хил нээгдэхгүй биз дээ, гэхдээ бөхийн төр засаг тогтсон болохоор явна гээл сэвэх байх даа, сая жүдочдод тусгай үүргийн онгоц гаргаж Будапешт явуулсанаас нэг нь ковидтой ирсэн юм биш үү
Manaihan Hungart sain barilddag da.