Монголын баг Dota 2-ийн ДАШТ-д оролцоно

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

IeSF холбооноос ирэх жил болох Dota 2-ийн “IeSF World Championship 2020” тэмцээнд шалгарсан багуудыг зарлалаа. Нийт 10 баг дэлхийн аваргын тэмцээнд оролцоно: Чех, Серби, Турк, Балба, Вьетнам, Монгол, Казахстан, Перу, Мексик, Намиби.

“IeSF World Championship 2020” тэмцээн 2021 оны хоёрдугаар  сарын 13-14-нд Израилын  Эйлат хотод явагдана. Зохион байгуулагчид тэмцээний шагналын санг одоогоор зарлаагүй байна. Өнгөрсөн жил Сөүлд болсон ДАШТ-ий шагналын сан 11738 ам.доллар байсан бөгөөд Шведийн баг түрүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top