Энэ сарын 12-нд ОХУ-ын Спортын бөхийн холбооны тайлангийн хурал болох гэж байна. Хурлаар холбооны 2016-2020 оны тайланг хэлэлцэж, шинэ удирдах бүрэлдэхүүнийг сонгоно. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгуультай.
2001 оноос хойш ОХУ-ын Спортын бөхийн холбоог удирдаж байгаа олимпын аварга Михаил Мамиашвилитай хэн өрсөлдөх нь бөх сонирхогчдын сонирхлыг татаж байсан юм. Хэд хэдэн хэвлэлээр олимпын хошой аварга, холбооны дэд ерөнхийлөгч Арсен Фазаев нэрээ дэвшүүлнэ гэж бичсэн ч Арсен энэ мэдээг няцаалаа.
Тэрбээр “Цахим орчинд намайг холбооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байгаа мэтээр бичсэнийг би дууллаа. Энэ бол худал мэдээ. Би сонгуульд одоогийн ерөнхийлөгч Михаил Мамиашвилиг дэмжинэ. Өнөөгийн байдлаар түүнээс өөр тохирох хүн энэ албан тушаалд алга. Михаил Мамиашвили гадаад, дотоодод нэр хүндтэй хүн. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч хүн шүү дээ” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )