Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар МҮХАҮТ болон Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар санал солилцлоо.
Цахим уулзалтад МҮХАҮТ-ын удирдлагууд болон Эм, Оёдлын холбоо, Тээвэрлэгчдийн үндэсний холбоо, Хүнс, Барилгачдын холбоо, Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбоо, Сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн холбоо, Тээвэр зуучлалын нэгдсэн холбоо, зарим томоохон аж ахуй нэгжийн 70 орчим байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Улсын онцгой комисс цаашид бизнесийн салбараа дэмжих чиглэлд ямар бодлого, төлөвлөгөөтэй байгааг бизнес эрхлэгчдийн төлөөлөл лавлав. Эмийн холбооноос эмийн импортын нөөц бүрдүүлэлт, татан авалтыг хөндсөн бол Хүнсний бүтээгдэхүүний импортлогчдын холбоо, Тээвэр зуучлалын холбооноос өмнөд болон хойд хилээр бараа бүтээгдэхүүн татах, тээврийн асуудалд анхаарч өгөхийг хүслээ.
Шадар сайд энэ үеэр бизнесийн “Зөвлөх баг”-ийг байгуулах саналыг МҮХАҮТ-ын удирдлагууд тавьж, Улсын онцгой комиссоос “Зөвлөх баг”-тай хамтран ажиллах боломжтой гэдгийг илэрхийлсэн юм.
Цахим уулзалтын дараа Шадар сайд Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийг хуралдуулж, бизнес эрхлэгчдээс ирүүлсэн зарим асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албан тушалтнуудад үүрэг, чиглэл болголоо.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос нөхцөл байдалтайгаа уялдуулан эдийн засгаа дэмжих зорилгоор бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа гэдгээ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
яиар ч асуултантд төлөвлөж байгаагаас өөр хариулт байхгүй мэдлэг чадваргүй юинууд сайн дураараа ажилаа өгөөч ээ бараг бүтэн жтл төлөвлөллөө