Их Британийн BBC телевизээс 2020 оны шилдэг гадаад тамирчны шагналд нэр дэвшигчдийг танилцууллаа. 1960 оноос эхлэн олгож байгаа тус шагналыг өнгөрсөн жил Кенийн тамирчин Элиуд Кипчоге хүртэж байв.

Нэр дэвшигчид:
Арман Дюплантис – Тулгууртай харайлт, (Швед), 7 хоногт 2 дэлхийн рекорд тогтоосон.
Леброн Жеймс – сагсан бөмбөг (АНУ), НБА аварга.
Дастин Жонсон - гольф (АНУ), дэлхийн чансааг тэргүүлэгч.
Хабиб Нурмагомедов – холимог тулаан (ОХУ), UFC холбооны аварга.
Венди Ренар – хөл бөмбөг (Франц), Аваргуудын лигт 7 дахь удаагаа түрүүлсэн.
Кэти Тейлор - бокс (Ирланд), хөнгөн жингийн дэлхийн аварга цолоо хоёр удаа хамгаалсан.
Шилдэг тамирчныг тодруулах санал асуулга энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ. Шагналыг 20-нд болох “BBC Sports Personality of the Year” шоу дээр гардуулна.

Сэтгэгдэл ( 2 )
lebron l bna
Гэрийн 14 хоногийн дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй гэхээр маш дужлгавартай хүлээн авч хэрэгжүүлэх хүмүүс монголчууд мөн үү аан? Тэр талаараа бага насны хүүхдээс ч 7 дор амьтад бол монгол угсааны малнууд ш дээ.