Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна болсон Nihon Taiku их сургуулийн дөрөвдүгээр дамжааны монгол оюутан Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр Токиогийн “Ясүда зайдан” байгууллагад очиж, амжилтаа тайлагналаа.
Энэ байгууллага гадаадын шилдэг оюутнуудад тэтгэлэг олгодог бөгөөд П.Дэлгэрбаяр “Ясүда зайдан”-ы тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын нэг юм.
Энэ үеэр Nihon Taiku их сургуулийн Мацүнами декан “П.Дэлгэрбаяр та бүхний ачаар бэлтгэл сургуульдаа анхаарч, тэмцээнд амжилттай оролцож чадлаа. Манай тамирчин төгсөх жилдээ Оюутны ёкозүна цол хүртлээ” гэж талархал илэрхийлсэн бол тус сургуулийн дасгалжуулагч багш Сайто “П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй болсон. Ирэх жилийн нэгдүгээр сарын башёд шинэ бөхийн шалгалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Ямар дэвжээ гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна. Мэргэжилд хэрхэн барилдах бол гэдэг нь сонирхол ихэд татаж байгаа. Одоо жюүрёод барилдсан ч 10 давж чадна гэж би боддог” гэж шавиа магтсан байна.
П.Дэлгэрбаяр өнөөдөр /2020.12.06/ Кокүгикан ордонд эхлэх Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Япон хүний сайхан сэтгэлд талархаЯ
миний дүү мундаг шүү амжилт
амжилт андаа
Yahav neg harah buh nemegdhiin bna Ganerdene heden sar unjuud bertlee sain edgeegeed barildval avarga tsol bol munch oirhon bgaamdaa