Өнөөдөр Токио хотын Кокүгикан ордонд 69 дэх удаагийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Өнгөрсөн 11 дүгээр сард Оюутны ёкозүна цол хүртсэн П.Дэлгэрбаяр эхний тойрогт Японы Биеийн тамирын дээд сургуулийн Такэүчид ошидаши мэхээр ялагдаж, тэмцээнээс хасагдлаа.
Тэрээр Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээний дараа бэлтгэл дээр зүүн хөлийн шагайгаа гэмтээсэн. Гэмтэл нь бүрэн эдгэж амжаагүй тул өвчин намдаагч тарин, амжилттай барилдаж чадсангүй.
П.Дэлгэрбаяр сэтгүүлчдэд “Гэмтлээс болоод бэлтгэл сайн хийж чадсангүй. Тэмцээнд оролцох уу, болих уу гэж өчигдөр хүртэл эргэлзэж байсан. Алхахад ч хэцүү байгаа ч багш төгсөх жилийнхээ сүүлийн тэмцээнд барилд гэсэн болохоор зодоглохоор шийдсэн. Оюутан үеийнхээ сүүлийн тэмцээнд амжилттай оролцож чадсангүй. Энэ сарын дундуур мэргэжлийн сүмогийн ямар дэвжээнд элсэхээ шийднэ. Гэмтлээ бүрэн эдгээгээд мэргэжлийн дохён дээр хичээн зүтгэнэ” гэж ярьжээ.
П.Дэлгэрбаяр мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрхтэй. Өмнө нь чөлөөт бөхөөр 120 кг-ийн жинд Японы ахлах сургуулиудын аварга болж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
хэ хэ хэ