Өчигдөр шөнө Парисын "Парк-де-Пренс" цэнгэлдэхэд болсон Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тоглолт хөлбөмбөгийн түүхэнд хар толбо болон тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Францын ПСЖ, Туркийн Истанбул багууд шүүгчийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгийн дараа талбайг орхин одсон. УЕФА хэчнээн оролдоод тэднийг талбайд гаргаж чадсангүй.
Юу тохиолдов?
Тоглолтын 14 дэх минутад Румыны шүүгч Овидиу Хацеган талбайн гадна болсон маргааныг ажиглан, тоглолтыг зогсоолоо. Истанбулын туслах дасгалжуулагч Пьер Вебо дөрөв дэх шүүгч Себастьян Колцескутой маргалдаж байв. Байдлыг сайн ойлгоогүй тул Хацеган дөрөв дэх шүүгчээс хэнд улаан карт өгөх ёстойг асуутал Себастьян Колцеску “Сэлгээний суудалд байгаа хар залуу. Түүнийг шалгаарай. Тэр хар ингэж аашилж болохгүй” гэж хэлжээ. Мэдээж Вебо уурлан, “Яагаад чи намайг negro гэж нэрлэв” гэж дайрсан. Энэ бүх яриаг сонсож байсан довтлогч Демба Ба дасгалжуулагчаа өмөөрч, “Цагаан арьстны тухай ярихдаа чи цагаан залуу гэж хэлдэггүй. Яагаад хар арьстныг болохоор хар залуу гэж хэлдэг билээ” гэж байн байн хэлж байлаа. Истанбулын удирдлага маргааны газарт ирж, Неймар, Маркиньос хоёр дөрөв дэх шүүгчээс үнэхээр НЕГР гэж хэлсэн эсэхийг нь асууж байв. УЕФА-ийн төлөөлөгч энэ бүх үл ойлголцол румын хэлнээс боллоо гэж тайлбарлахыг оролдсон ч бүтсэнгүй. Румыны сэтгүүлч Эмануэль Рошу шүүгчийг “jucatorul negru” буюу энэ хар тоглогч гэж хэлсэн байх гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа. Маргаан үргэлжилсээр, 24 дэх минутад Истанбулын тоглогчид талбайг орхисон бол ПСЖ багийнхан мөн тоглолтыг орхив.
Истанбул багийн ерөнхийлөгч Гексель Гюмюшдаг “Дөрөв дэх шүүгч хүмүүсийн нүдэн дээр negro гэж хэлсэн. Энэ шүүгчийг зайлуулсан цагт бид талбайд эргэн гарна” гэж хэлсэн юм.
УЕФА ямар арга хэмжээ авав?
Европын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч Истанбулын шаардлагыг хүлээн авч, дөрөв дэх шүүгчийг ВАР-ын шүүгчээр солих санал гаргасан. Гэвч Истанбул тэр шүүгчийг тоглолтоос бүр мөсөн хасахыг шаарджээ. Энэ тохиолдолд ВАР ганцхан шүүгчтэй үлдэх тул УЕФА хүлээн авсангүй. Харин Истанбул баг Колцескуг цэнгэлдэхэд байгаа цагт тоглохгүй гэж мэдэгдсэн. ПСЖ өрсөлдөгчөө дэмжиж, мөн л тоглохоос татгалзсан.
Нэг цагийн дараа Демба Ба, Маркиньос хоёр УЕФА-гийн болзлыг хүлээн авч, талбайд гарахыг зөвшөөрсөн ч бусад нь дэмжсэнгүй. Хоёр багийн тоглолтыг Лхагва гарагт үргэлжлүүлэхээр боллоо. Шүүгчдийн шинэ бүрэлдэхүүнд: Талбайн шүүгч Данни Маккели Нидерланд, захын шүүгчид – Марио Дикс (Нидерланд), Марцин Бонек (Польш), дөрөв дэх шүүгч – Бартош Франковский (Польш), ВАР – Марко Ди Белло (Итали), АВАР – Маурицио Мариани (Итали) багтжээ. Дахин асуудал үүсэхээс сэргийлэн, нөөц шүүгчээр Польшийн Якуб Винклерийг томилсон байна.
УЕФА-гаас хэргийг мөрдөн шалгаж, хэрэгтэнд шийтгэл оноохоо амласан. Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан энэ талаар “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг бид тэмцэнэ. УЕФА тодорхой шийдвэр гаргах ёстой” гэж мэдэгджээ.
Шүүгчид хэн бэ?
Румын сэтгүүлчдийн мэдээлснээр хэргийн эзэн Колцеску 12 жилийн өмнө амиа хорлох оролдлого хийж байсан ажээ. Харин ерөнхий шүүгч Хацеган туршлагатай шүүгч. 2008 онд ФИФА-гийн шүүгч болж, 2012 оны Европын АШТ-д ажилласан. 2013 онд ЦСКА, Ман Сити багуудын тоглолтыг шүүхдээ Яя Турегийн арьсны өнгөөр доромжлууллаа гэх гомдлыг огт авч хэлэлцээгүй хэрэгт орж байсан. Румыны АШТ-ий (Динамо – Стяуа) тоглолт дээр Динамогийн балиашгууд Стяуагийн хар арьст довтлогчийг сармагчин хэмээн доромжилж байхад, тоглолтын дараа юу ч сонсоогүй гэж хариулан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргийг өөгшүүлсэн гэж шүүмжлүүлж байжээ.
Колцеску 14 хоногийн өмнө ФИФА-гийн шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаад байсан. Энэ улирал түүний олон улсын тавцан дахь сүүлийн ажил байлаа. Харин одоо түүнийг хөлбөмбөгөөс бүх насаар нь хөөх нь дамжиггүй.
Сэтгэгдэл ( 9 )
Угаас удахгүй дэлхий ертөнц дайтах гэж байна шүү дээ
Negr l bol negrshd
Хулгайч хүн хамгийн доод ангиллын хүн. Түүнийг хүний тооноос хасах хэрэгтэй.
Black man гээгүй nergr гэж байхад энэ хар идданууд ер нь хаа явсан газараа амуудал хайж явдаг алмаснууд л даа
Tsagaan aristai humuus har niger gdg ugiig huniig dooshoo hiij doromjlohdoo ashgaldagtl baigaa iii ternees bish ene toglogch ogthonch ooriihoo har gdgees icheeguuu ichdeg bol yu gj iim tom togloltod oroltsood yavj baidiii
Har l chin negro gechiheer yachaad bdagiin bid bariig gadaadad yavj bhad china l gedeg biz de azuudiig tegj hardagn gelee ged yahav de
Туркийн Башакшехир баг Истанбул баг биш
Gol niger gj helsend l baigaa yum
Хар л бол хар, шар л бол шар, цагаан л бол цагаан шд. Өөрсдөөсөө юунаас нь ичдэг байнаа. Харууд өөрсдөө өөрсдийгөө доош нь хийх юм даа.