“АЛТАН БӨМБӨГ 2020" ёслол цахимаар явагдана

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүрийн 12 дугаар сарын 12-нд Монголын хөл бөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Цар тахлын улмаас энэ жил шилдгүүдийг шалгаруулах ёслол цахимаар явагдах болжээ.

"Алтан Бөмбөг 2020" ёслолын ажиллагааг МХБХ-ноос SPS Television-тэй хамтран, оны шилдгүүдийг виртуал хэлбэрээр үзэгч та бүхэнд хүргэх боллоо. МХБХ 2020 онд Үндэсний дээд лиг, Футзалын дээд лиг, Эмэгтэйчүүдийн лиг зэрэг томоохон тэмцээнүүдээ явуулж чадсан тул “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг зохион байгуулж, тэмцээнд оролцсон тоглогч, дасгалжуулагчдыг алдаршуулах, хүч хөдөлмөрийг нь үнэлэх, ирэх жилийн улиралд эрч хүчтэй оролцох урам хайрлах боломж бүрдүүлсэн билээ.

“Алтан бөмбөг”-ийн эзэн хэн болохыг SPS National сувгаар шууд хүлээн авч үзээрэй.

МХБХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алт(202.179.25.144) 2020 оны 12 сарын 09

Алт мөнгө эд баялагт дуртайгаараа Хүрэлсүх л биз.

0  |  0
Top