ОЛОН ӨНГӨ: Болзох, уух, тэврэлдэх хэрэгцээ гэж бий

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Цар тахал нүүрлэсэн энэ өдрүүдэд төр засгийн албан тушаалтнууд мэдээлэл хийхдээ хүмүүсийг гадуур гарлаа гээд гоморхох шинжтэй үг хаях боллоо. Уг нь энэ бол тийм ч шүүмжлээд байх сэдэв биш л дээ.

Хүмүүст гадуур явах, уулзаж учрах хэрэгцээ байдаг юм аа. Тийм болохоор ажил хариуцсан хүмүүс нь хэрхэн аюулгүйгээр нэг нэгэнтэйгээ уулзаж байх вэ гэдэг дээр илүү анхаарч, санаа тавимаар байна. Тухайлбал залууст болзох хэрэгцээ гэж бий. Хэн залуу яваагүй юм бэ. Уулзуулж учруулахгүй бол нууцаар гарч орох нь битгий хэл амиа егүүтгэчихдэг юм. “Ромьео Жулетта”-гаас эхлээд урлаг, уран зохиолд тусгалаа олсон алдартай жишээг нэрлээд байвал зөндөө.

Ахмадуудад шатар тоглох, тэр байтугай анд нөхөдтэйгөө ганц шил юм тойруулаад суух хэрэгцээ гэж бас бий. Түүнгүйгээр амьд байгаагаа, анд нөхөдтэйгөө яаж мэдрэх юм бэ. Тэр байтугай албан байгууллагаараа зугаалгаар явж, ууж суух хэрэгцээ бий. Солонгост жишээ нь сардаа нэг удаа байгууллагынх нь дарга ажилчдаа даадаг заншил тогтсон байдаг.

Хүн гэдэг амьтан фермийн үнээ биш болохоор хамт олны уур амьсгалыг тэгж л сайн сайхнаар нь хадгалдаг хэрэг. Хүүхнүүд уулзаад хов базах хэрэгцээ гэж бас байна. Цахим орчинд байдгаа дэлгэхээс илүүтэй аминчлан ярих, тэврэлдэн уйлах хэрэгцээ ч байдаг юм. Тийм болохоор гадуур гарах, уулзах учрахыг хориглоод их сайндаа нэг сар л тэснэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Амин зуулга, ажил төрөл гээд явбал энэ бүр ч том сэдэв шүү.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.48) 2020 оны 12 сарын 10

Гоё хэллээ. Амьдралын үнэнийг энгийнээр гэхдээ часхийтэл хэлжээ.

0  |  0
b(103.14.38.10) 2020 оны 12 сарын 10

Unen hellee,deer helsen zuilsee hangaj chadahgui bol malnaas yalgaa baihgui shu de

0  |  0
Top