АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп алдарт бөх, дасгалжуулагч Дэн Гейблд “Эрх чөлөөний одон” гардууллаа.
“Эрх чөлөөний одон” нь 1945 онд Ерөнхийлөгч Гарри Трумений санаачилсан Төрийн дээд хоёр шагналын нэг юм. Дэн Гейбл тус одонг хүртсэн анхны бөх болсон бөгөөд тамирчдаас өмнө нь Жесси Оуэнс, Бейб Рут, Пол Брайант, Пэт Саммит, Жон Вуден нар шагнагдаж байжээ.
Дональд Трамп шагнал гардуулах ёслолын үеэр “Америкт бөхийн спортыг хөгжүүлэхэд Дэн Гейбл шиг том гавьяа байгуулсан хүн байхгүй. Тэр бол дэлхийн хамгийн эртний спортын оргилд гарсан хүн юм” гэж хэлсэн байна.
Гейбл 1971 онд чөлөөт бөхийн ДАШТ, Панамерикийн наадамд түрүүлж, 1972 онд 68 кг-ийн жинд олимпын наадамд түрүүлсэн алдарт бөх билээ. Трамп хэлсэн үгэндээ 1972 оны Мюнхений олимпыг онцлон дурдсан. “Хүйтэн дайны үед ЗХУ, АНУ-ын тамирчдын өрсөлдөөн спортоос хальсан байлаа. Зөвлөлтийн удирдлага Гейблийг зогсоох тамирчин олно гэж зарлаж байсан. Ингээд тэд дэлхийн шилдэг бөхчүүдийн нэгийг гаргасан. Гэвч манай бөх ялсан. Дэн зургаа барилдаж олимпод түрүүлэхдээ нэг ч оноо алдаагүй юм” гэж хэллээ.
ЗХУ-аас Мюнхений олимпод 68 кг-д Дагестаны Руслан Ашуралиев барилдсан. Уг нь энэ жинд Насрулла Насруллаев барилдах ёстой байсан ч гэмтсэн тул Руслан богино хугацаанд 10 кг жин хасан, барилдсан гэдэг. Гейбл Русланыг 3:0 ялсан юм.
Гейбл хорин хэдэн настайдаа дасгалжуулагчийн ажилд шилжсэн. Тэр АНУ-ын шигшээ багийг 3 олимпод удирдаж, олимпын 4 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль эх орондоо авчирч байлаа. Айовагийн их сургуулийн багтай хамт 15 удаа NCAA-д түрүүлсэн алдартай дасгалжуулагч юм.
Дэн Гейбл XX зууны АНУ-ын шилдэг бөх, дасгалжуулагчаар шалгарсан. ДБНХ-ны Алдрын музейд заларсан. Алдарт Майкл Жорданыг нэг хэсэг “Сагсан бөмбөгийн Дэн Гейбл” гэж нэрлэдэг байсан гэхээр хэр алдартай тамирчин байсан нь ойлгогдоно.
This is unreal. Trump abruptly walked out of Dan Gable’s Medal of Freedom ceremony today, leaving Gable shrugging and at a complete loss about what he was supposed to do. pic.twitter.com/mOzlLn8poC
— Aaron Rupar (@atrupar) December 8, 2020
Сэтгэгдэл ( 3 )
Медаоиа зүүж өгч зургаа татуулчихаад зүгээр хаяад гараад явчихсан. Нөгөөдөх нь яахаа мэдэхгүй балмагдсан.
Дань Габль
Монголд ирж бөк үзээд Баянмөнх аваргыг наад одонгоороо шагнаарай.