Парисын олимпоос бейсбол, каратэ хасагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс 2024 оны Парисын олимпын наадмын хөтөлбөрийг хэлэлцэж, албан ёсоор баталлаа. Залуучуудын сонирхлыг татах, жендерийн тэгш байдлыг хангах зорилгоор Парист брейк бүжиг, хаданд авиралт, скейтбординг, серфингийн төрлийг оруулах боллоо. Мөн тус наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоо тэнцүү байх гэнэ.

ОУОХ-ны тэргүүн Томас Бах “Олимпын шинэ хөтөлбөрийг бид коронавирусний дараах дэлхий ертөнцөд олимпын наадам хэрхэн зохицох ёстой талаар хэлэлцсэний үндсэн дээр гаргалаа. Тэмцээн уралдааны зардлыг багасгаж, зохион байгуулалтыг хялбар болгосон. Парист эмэгтэйчүүд, залуучуудад маш их анхаарал хандуулах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Харин Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацүноби “Каратэ, бейсбол, софтбол гэсэн япончуудын дуртай төрлүүд албан ёсоор хасагдсан нь их харамсалтай байна. 2028 оны Лос-Анжелсийн олимпод энэ төрлүүдийг дахин оруулахын тулд бид Токиогийн олимпоо амжилттай зохион байгуулах ёстой” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top