Даваа гарагаас эхлэн автомашины хөдөлгөөн хэвийн явагдана

2020 оны 12 сарын 09

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 12 дугаар сарын 14-ний өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор тухайн өдрөөс автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг Засгийн газраас зөвшөөрлөө.

Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд тусгай QR код хамаарахгүйгээр урьдын адил хэвийн горимоор автомашинаараа замын хөдөлгөөнд оролцох, ингэхдээ автомашины дугаарын гарагийн хязгаарлалт урьдын адил мөрдөгдөнө гэж ойлгож болох нь ээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ган(202.21.109.105) 2020 оны 12 сарын 10

Орон нутаг руу явахад асуудалгүй гэж ойлгож болох уу

0  |  0
Түгж(202.179.25.144) 2020 оны 12 сарын 09

Түгжрэлийг хэвийн гэж үздэг болсон юм уу?

0  |  0
Top