Орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авах 20 цэгийн үйл ажиллагааг зогсоолоо

2020 оны 12 сарын 09

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод коронавирусийн халдвар илрүүлэхээр 9,314 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч, шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн “Нэг өрх-нэг иргэн” зарчмаар 70,000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөснөөс одоогоор 65,860 хүнийг шинжилсэн. Өнөөдөртөө уг шинжилгээг хийж дуусна.

Түүнчлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийг 20 цэгт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагааг зогсоолоо.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр 12 дугаар сарын 1-10-нд хот хооронд зорчуулах хөдөлгөөнийг нээсэн. Энэ хүрээнд иргэд орон нутаг руу зорчихоосоо 24-48 цагийн өмнө 119.mn сайтад бүртгүүлэн шинжилгээ өгч, хариугаа авснаар тасалбар захиалах боломжтой юм гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хамааралтай иргэн(202.9.40.144) 2020 оны 12 сарын 09

одоо тэр интерактив компанид харицлага тооцох хэрэгтэй хэн нь нэг компанид давуу эрх олгоод байна, ууг нь дүүрэг дүүргээр нь хуваахгаад, монголоор дүүрэн сүлжээний аж ахуй байхад, интерактив ухантаад л, орон нутгийн малнууд нь гэртээ ямар халдвар тээж яваагаа мэдэхгүй зөвхөн өөрийгээ хичээсэн монгол занг сайн харууллаа, ядаж интернэт импортлогч гар утасаар мэдээ түгээгч аж ахуйнуудын нийгмийн хариуцлагт суурилаад л ..

0  |  0
Top