“Спортын гавьяат мастер Цэдэндамбын Нацагдорж” ном уншигчдын гарт очлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Алтан үеийн алдарт бөхчүүдийн нэг, нэртэй дасгалжуулагч Ц.Нацагдорж агсны амьдрал, замналын тухай ном саяхан хэвлэгджээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 кг-ийн жинд 1975 онд мөнгө, 1974 онд хүрэл медаль зүүж, 1973 онд Дэлхийн оюутны Универсиад наадамд түрүүлсэн тэрбээр 1972-1976 оны хооронд дэлхийд жил дараалан жингийнхээ шилдэг зургаад шалгарч байсан юм. Түүнийг 21 настайгаасаа спортоор харьцангуй хожуу хичээллэж эхлээд эдгээр амжилтад хүрсэн гэхээр бүр гайхалтай.
 

Монреаль-1976 олимпод түрүүлэх зорилготой очсон ч аз дутан зургаадугаар байрт орж, тэр даруйдаа зодог тайлах шийдвэрийг гаргаж байсан гэдэг. Ийнхүү багш дасгалжуулагчийн албанд шилжээд 40 гаруй жилийн туршид олон шилдэг аваргуудыг төрүүлсэн юм.

Алдарт бөхийн өөрийнх нь гар бичмэлүүд, 1965-2017 онд хөтөлсөн өдрийн тэмдэглэл, медаль цом, фото зураг, анд нөхөд, багш дасгалжуулагч, шавь нарынх нь сэтгэгдэл, сонин хэвлэлийн материал зэргээс бүрдсэн “Спортын гавьяат мастер Цэдэндамбын Нацагдорж” номыг спортын сэтгүүлч Б.Цагаанбаатар эмхэтгэж, Ц.Нацагдоржийн хань, байт харвааны ахмад мастер Я.Насанбат зөвлөн оролцжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TRADING(154.66.132.133) 2020 оны 12 сарын 16

12-Р САР / Зул сарын баярын санал\n  Шуурхай сурталчилгаа !!!\n6 цагийн дараа:\n  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог\nХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог\n3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог\nХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог\n10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог\n20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог\n\nБүрэн ашиг баталгаатай !!!\nТелеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!\n  whatsapp: 33 7 52 43 26 19  

0  |  0
Top