Энэ сарын 12-нд Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээн эхлэх гэж байна. Чөлөөт бөхийн төрөлд 203 бөх барилдана.
Бөхийн нутаг Дагестанаас хамгийн олон бөх оролцох юм. ОХУ-ын шигшээд багтсан дагестан бөхчүүдээс гадна 10 орны шигшээ багт дагестан легионер оржээ. Уламжлал ёсоор Азербайжанд хамгийн олон буюу 8 дагестан бөх барилдана. Харин суугуул нутгийнхаа шигшээ багийн лидер болох Шарип Шарипов (Азербайжан), Али Шабанов (Беларусь), Магомед Ибрагимов, Ильяс Бекбулатов (Узбекистан) нар янз бүрийн шалтгаанаар барилдахгүй болсон.
Дагестан легионерууд
57 кг (25 бөх барилдана)
Ислам Базарганов (Азербайжан)
Гамзатгажи Халидов (Унгар)
61 кг (21)
Ахмеднаби Гварзатилов (Азербайжан)
Мухаммад Икромов (Тажикистан)
65 кг (23)
Исмаил Мусукаев (Унгар)
Гажимагомед Алиев (Бахрейн)
70 кг (20)
Магомедмурад Гажиев (Польш)
Гитинамагомед Гажиев (Азербайжан)
74 кг (29)
Азамат Нуриков (Беларусь)
Гажимурад Гажиев (Азербайжан)
Мурад Курамагомедов (Унгар)
Заур Эфендиев (Серби)
79 кг (21)
Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)
Рашид Курбанов (Узбекистан)
86 кг (22)
Абубакр Абакаров (Азербайжан)
Расул Тихаев (Беларусь)
92 кг (12)
Гажимурад Магомедсаидов (Азербайжан)
97 кг (15)
Шамиль Зубаиров (Азербайжан)
Магомедгажи Нуров (Хойд Македон)
Шамхан Жабраилов (Молдав)
125 кг (17)
Жамалудин Магомедов (Азербайжан)
Сэтгэгдэл ( 0 )