Абэ Хифүми: Би заавал ялна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

Японы жүдо бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн бүрэлдэхүүн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жингээс бусад жинд тамирчдын нэрс тодроод байгаа. Энэ жинд 2019 оны дэлхийн аварга Марүяма Жёоширо, 2017, 2018 оны дэлхийн аварга Абэ Хифүми хоёр халз барилдаан хийж, ялсан нь олимпын багт багтах юм. Хоёр тамирчны халз барилдаан 12 дугаар сарын 13-нд Токио хотын Кодоканд болж, “Токио ТВ” телевиз шууд дамжуулна.

Халз барилдааны өмнөх сэтгэгдлээ жүдочид Японы жүдо бөхийн холбоогоор дамжуулан, хэвлэлд хуваалцжээ.

Марүяма Жёоширо “Бидний барилдаан бүх улс орны анхааралд байгааг сайн ойлгож байна. Коронавирусний халдварын улмаас эмнэлгийн ажилтнуудаас эхлээд маш олон хүн спорттой манатай байгааг ч бас ойлгож байгаа. Ийм хүнд үед миний хийж чадах зүйл бол дэмжиж тусалж ирсэн хүмүүс, фэнүүдийнхээ төлөө хүч үзэн барилдах явдал билээ. Хамаг хүчээ шавхан, эцсээ хүртэл тэмцэж байгаагаа харуулах хүсэлтэй байна”

Абэ Хифүми “Бэлтгэл бүрэн ханасан. 13-ны өдөр иппон цэвэр ялахын төлөө хичээн барилдаж ялаад, олимпын шигшээ багт заавал багтах болно”

Хоёр тамирчны барилдааны харьцаа 4:3 буюу Марүяма тэргүүлж байгаа. Үүнээс 6 барилдаан нэмэлт цагт үргэлжилсэн. Хамгийн сүүлд 2019 оны Осака Их Дуулгын тэмцээний финалд барилдаж, Абэ ялснаас хойш 387 өдрийн дараа дахин гар зөрүүлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top