ЗХУ-ын Төрийн шагналт, Оросын Ардын жүжигчин, ЗХУ-ын Гавьяат тамирчин Николай Николаевич Озеров 1922 оны 12 дугаар сарын 11-нд Москвад төржээ. Тэр теннисээр 24 удаа ЗХУ-ын аварга болж байв. Гэхдээ түүнийг ард түмэн спортын тайлбарлагч гэдгээр нь хайрлан, хүндэтгэдэг билээ.
Агуу Озеровын сэтгэлийн хөдөлгөөнтэй алдарт тайлбаруудаас танилцуулъя.
Хули Лопес хаалга руу цохилоо. Хули гэдэг нь түүний нэр л дээ.
Энэ бол Куман. Та бүхэн түүнийг буржгар хөлөөр нь таньсан байх.
Варламовын майк дээр 3 дугаар, богино өмд дээр нь 9 дугаар байна. Яагаад гэдгийг тайлбарлаж чадахгүй ч ямар ч гэсэн хэмжээтэй хамаагүй байх.
Үр хүүхдээ үлдээж амжаагүй байгаа хөлбөмбөгчид Роберт Карлос хаалттай цохилт хийхэд хананд зогсохгүй байсан нь дээр.
Бүх эрчүүд телевизийн дэлгэцэд наалдсан байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ сайхан амьдралтай болохоороо биш спортын хорхойтны аз жаргалдаа бялхаад шүү.
Усны өрөөн дэх саван мэт шайб суга доогуур нь халтиран уналаа.
6:0! Хэдийн “Ямар их өвдөж байна”-аас хэтэрчээ.
Хүчтэй, айхтар өрсөлдөгчид гоол оруулсандаа баярласан Бажо хаалган дээр дүүжлэгдлээ.
Манайхан Германы биатлончдоос 1,5 км өмнө явна. Энэ бол травмайн нэг зогсоол төдий биш голын вокзалаас хаа хүрэхийг нь Бурхан л мэдэх зай юм.
Ингээд бөмбөг хаалгачийн хөлийн хооронд байх сүүлийн саадыг гатлаад хаалганд орлоо.
Тоглогчид хананд юугаа барин зогсож байгаа гэдгийг та нар мэднэ.
Хамгаалалт ханын хуулга мэт задран уналаа.
Аргентины баг Сербийг гэрийн эзэгтэй хуучин цамцаа шалын алчуур болгож байгаа мэт л уран тасалж байна. Тайван, үе дараалалтай урах зуураа тэд хайруулын таваг дээр хоол түлэгдээгүй эсэхийг ч харж амжих ажээ.
Оросын шигшээ баг бүтэлгүйтлийн өтгөн, хар шугамд оржээ.
Захын шүүгч тун сайхан поозтой зогсож байна. Өмнө нь балетаар хичээллэж байсан байх.
Хөлөөр нь урагш авч яваа ч Недвед зүгээр гэдэгт итгэцгээе.
Динамо багийнхан өнөөдөр дасал болсон хөх богино өмдгүй тоглож байна.
Сатурнчууд хаалгаа скочдсон мэт л бэхэлжээ.
Хаашаа дамжуулалт өгөөд байгаа юм бэ? Тэр отон тоглолтод байна гэж би чамд хашгараад байхад.
Уран гулгалт бол урлаг юм. Энэ бол хөлбөмбөг ч биш.
Хамгаалалт өвдөг сөхөрсөн чигээр хоёр хөл нь хоёул доголжээ.
Би энд толгой, монитор, номоо гурав цохиж байна. Энд өөр модон юм байна уу, Бурхан минь.
Бөмбөгөнд хаалгачийн гар, Фабpициогийн халзан толгой хоёр нэг зэрэг хүрлээ.
Тэр өрсөлдөгчөө шортноос нь, цамцнаас нь, хажуугаас нь татаж байна. Ер нь татаж болох бүх юмнаас нь чангааж байна.
Хувь заяа хүнээр тоглодог, харин хүн хөлбөмбөг тоглодог.
Энэ хэд хөлбөмбөг тоглохын оронд шил тушаагаад явж байсан нь дээр байж.
Хөлбөмбөгчид талбайгаар хөнгөхөн гүйж байна. Харин чи тэдний үйлдлийг ухаалгаар тайлбарлах гэж оролдоод үз дээ...
Ийм хоккей бидэнд хэрэггүй. (1972 оны супер цувралын үеэр ЗХУ, Канадын хоккейчид бүдүүлэг тоглон, зодолдоход хэлжээ)
Дахиад нөгөө 9 дугаарт. (1976 онд Польшийн хоккейчид ЗХУ-ын багийг 6:4 ялахад довтлогч Йобчик хет-трик хийжээ. Түүний хэцүү нэрийг дахин дахин хэлэхээс халгасан Озеров тоглолт дуустал ингэж тайлбарласан)
Уучлаарай, ЗХУ-ын нутаг дэвсгэрээс гаднах техникийн саатал боллоо. (Хоккейн тоглолтын үеэр зодоон гарахад телевизийн дуран хаагдаж, Озеров спортын янз бүрийн зүйл ярьж, цаг нөхцөөхдөө ингэж хэлдэг байжээ)
Түүнд ЗХУ-ын Төрийн дууллыг зогсож дуулах ёстойг дамжуулаарай. (Зочид буудлын өрөөнд буйдан дээр суун, Озеровыг заагаад ЗХУ-ын төрийн дууллыг дуулсан АНУ-ын саятанд хандаж хэлсэн үг)
“Бид тайлбараа үргэлжлүүлж байна. (Талбайд хэт ойрхон суун, тайлбар хийж байсан Озеровын толгойг ЦСКА багийн нэгэн тоглогч цохиур модоор онож, тархи нь хагарчээ. Эмнэлгийн тусламж аван, толгойгоо боолгосон Озеров энэ үгээр тайлбараа дахин эхлүүлсэн юм )
Арьсан бөмбөгийн агуу мастер.
Нөгөө магтаад байсан Канадын мэргэжлийнхэн чинь...
Шууд дамжуулалтад хоцорсонд уучлаарай. Бид раллигаас ирлээ.
Ганцаараа сэтлэх ямар ч боломж алга. Гэхдээ Харламов оролдож байна.
Гоол ортол тоглоно. Өглөө болсон ч хамаагүй.
Хөлбөмбөгт бодох хэрэггүй, тоглох хэрэгтэй гэдгийг практик харуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Оросын хамгийн аз жаргалтай хүнээр нэрлэж бсан
Агуу тайлбарлагч шүү ❤❤❤