ЛеБрон Жеймс Time сэтгүүлийн оны шилдэг тамирчин боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

Time сэтгүүлийн газраас сагсан бөмбөгийн Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч Леброн Жеймсийг 2020 оны шилдэг тамирчнаар шалгаруулснаа зарлалаа.

Энэ шагналыг авахад түүний спортын гавьяа зүтгэл гол нөлөө үзүүлсэнгүй. Тус сэтгүүлийн редакцаас Леброныг АНУ-д арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг олон нийтийн тэмцэлд идэвхтэй оролцсоноос гадна сонгогчдын идэвхийг өсгөхөд их үүрэг гүйцэтгэсэн гэж онцолжээ. Түүний жишээгээр олон тамирчин энэ тэмцэлд оролцох болсон байна.

 

Мөн ахмад настнууд ковидийн халдвар авах магадлал өндөр тул үйлдвэрийн газруудад тэднийг орлон ажиллахыг залуучуудад уриалж байсан нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl (66.181.161.117) 2020 оны 12 сарын 12

iim ih surtalchilgaa reklam baihaar hairan tsag uzeh hun oldohgui .......\n

0  |  0
Top