Тогтвортой хөгжлийн чиглүүлэгчдийг бэлтгэх цахим хурал боллоо

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Идэвхжсэн 2030” төслийн хүрээнд залуучуудын энтерпрайзинг ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх “Энтерпрайзинг хөдөлгөөн” сургалтыг арванхоёрдугаар сарын 8-10-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн чиглүүлэгч бэлтгэх онлайн сургалтад төрийн албан хаагч 53, олон нийтийн менежер 13, сайн дурын ажилтан 18, Орхон, Эрдэнэт аймгаас 16 оролцогч хамрагджээ. Нийт оролцогчдын 80 хувь нь чиглүүлэгч бэлтгэх сургалтад өмнө нь хамрагдаж байгаагүй байна.

Энэхүү сургалтын гол зорилго нь хүмүүс хоорондын харилцаа, асуудал шийдвэрлэлт, багийн ажиллагаа, төлөвлөлт болон бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа хэрэгжүүлж ажил хэрэг болгох чадваруудыг хөгжүүлэх, залуучуудын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн арга хэмжээг бие даан зохион байгуулах суурь мэдлэг, ур чадварыг залуучуудад эзэмшүүлэх юм. 

Энэхүү сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Орхон аймгийн Засаг Даргын Тамгын газар,Орхон аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын газар хамтран зохион байгуулжээ. 

Эх сурвалж: Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top