2017 онд анх монгол цэргийн ангийг 3D хэлбэрээр зураглан үзүүлсэн залуу уран бүтээлчийн энэхүү бүтээл олны хүртээл болж байжээ. Бүтээл төрсөн түүх нь сайн найзуудын үнэнч нөхөрлөлийн илэрхийлэл бөгөөд уран бүтээлч А.Энхбаяр амиа алдсан найзынхаа гэгээн дурсгалд мультмедиа бүтээлээ зориулсан юм.
Дижитал эрин үед компьютер програм ашиглан бодит мэт орчныг бүтээх болсон. Энэ чиглэлийг сонирхогчдын нэг бол А.Энхбаяр. Тэрээр “Хүрээ” мэдээлэл, холбоо, харилцааны дээд сургууль төгссөн. Найз нь түүнд цэргийн алба хаах ямар сонирхолтой байсан талаар ярьж сонирхуулдаг байсан тул найзыгаа монгол цэргийн хувцастай дүрслэхээр шийдсэн нь түүний бүтээлийг улам онцгой болгосон байв.
Найзыгаа үргэлж дэргэдээ байгаагаар төсөөлж, амьдралдаа хоёр дахин их хичээл зүтгэл гаргадаг талаараа А.Энхбаяр ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөрт ярьжээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг видео хэсгээс үзнэ үү!
Бэлтгэсэн А.АЗЖАРГАЛ, Д.МӨНХЗОРИГ

Сэтгэгдэл ( 1 )
Сайхан нөхөрлөл байж дээ. Хүндэтгэн мэхийе...