Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн “Заавар батлах тухай” А/180 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сургуулийн орчинд 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн давтлага зохион байгуулахыг зөвшөөрсөн талаар мэдээлсэн билээ.
Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Сайдын тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч, нээж өгч байгаа юм. Давтлага зохион байгуулах тохиолдолд баримтлах зааврыг дээрх тушаалаар баталсан. Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал нийслэл болон Архангай, Сэлэнгэ зэрэг аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулсан" гэдгийг онцоллоо.
Давтлага хийвэл заавал мөрдөх зааврын тухай Сайдын тушаалыг
ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл ( 4 )
Энэ яам үнэндээ дампуурчээ.Дандаа чадвар муутай хүмүүс байх юм.
naad neg ergej butssan bolon araas ni tailbar hiiheed bdag zavaan yumaa zogsoomoor bgaan garhasan tushaal l bol shuluun l baildaa odoo bolohoor sain dur ch geh ahig
hogiin yaam
Аюултай